АМЖИЛТ ГАРГАСАН БАГ, ТАМИРЧИД, ДАСГАЛЖУУЛАГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/01/24


Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 онд тив, дэлхий, олон улс, улсын чанартай тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчид болон өсөх ирээдүйтэй тамирчдын бэлтгэл сургуулилтыг хангасан багш, дасгалжуулагчдыг шагнаж урамшууллаа.Үүнд:

Боксийн спортын төрлөөр: 2018 оны өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, шилдэгийн шилдэг тамирчин, Монгол туургатаны хүүхдийн спортын наадмын хүрэл медаль, БНХАУ, ОХУ-д 2018 онд зохион байгуулагдсан Олон Улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн. Э.Сүх-Эрдэнэ,
2018 оны өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, шилдэг тамирчин, Монгол туургатаны хүүхдийн спортын наадмын хүрэл медаль, БНХАУ, ОХУ-д 2018 онд зохион байгуулагдсан Олон Улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн Ө.Төгөлдөр, дасгалжуулагч багш Ж.Баяр-Отгон,

Даамын спортын төрлөөр: Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, ОУХМ болзол хангасан Э.Хүслэн,
Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль, Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Н.Налжормаа нарыг,
Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2 хүрэл медаль, Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 хүрэл медаль хүртсэн Б.Түвшин, дасгалжуулагч багш Н.Одонбаатар нарыг, 
Таеквондо спортын төрлөөр: Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, олон улсын тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Э.Алтантуяа, М.Даваадэлгэр, дасгалжуулагч багш Б.Батбаатар нарыг,
Пауэрлифтингийн спортын төрлөөр: Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Ази тивийн аваргын алтан медаль, Монгол Улсын аваргын алтан медаль хүртсэн Э.Галбаяр, дасгалжуулагч багш О.Ганбилэг нарыг,
Шагайн харвааны спортын төрлөөр Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Үндэсний их баяр наадмын Тэргүүн байрын шагналт Ш.Отгонбаяр ахлагчтай “Болд Төмөр Ерөө Гол” баг /8 харваач/,
Дугуй спортын төрлөөр: Уулын дугуйн Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн н.Буяндэлгэр, дасгалжуулагч багш М.Чулуун нарыг, 
Гандбол спортын төрлөөр: Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн өсвөрийн баг тамирчид, дасгалжуулагч багш Б.Баяржаргал, В.Цагаанбилэг нарыг, 
Сур харвааны төрлөөр: Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, СМ-ын болзол хангасан Б.Хэрлэн, дасгалжуулагч Л.Батмөнх нарыг,
Жүдо бөхийн төрлөөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Олон Улсын тэмцээний алтан медаль хүртсэн Т.Улсболд,
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Олон Улсын тэмцээний алтан медаль хүртсэн А.Цэцэгдарьмаа, дасгалжуулагч багш М.Сугар, 
Шатар спортын төрлөөр: Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн Э.Одгэрэл, 
Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний 9-р байр эзэлсэн, Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэн Г.Халиунаа, 
Зүүн азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн Э.Маргадгуа, дасгалжуулагч багш Ү.Бадамдорж нарыг, 
Соробан сампингийн төрлөөр: Малайз улсын Куала Лампур хотноо 23 дахь удаагийн Олон Улсын цээж тоолол соробан сампингийн аварга шалгаруулах тэмцээнээс Чампион аварга Э.Амартөгс,
Малайз улсын Куала Лампур хотноо 23 дахь удаагийн Олон Улсын цээж тооллол соробан сампингийн аварга шалгаруулах тэмцээнээс Алтанцомын эзэн Б.Элбэг, 
Малайз улсын Куала Лампур хотноо 23 дахь удаагийн Олон Улсын цээж тооллол соробан сампингийн аварга шалгаруулах тэмцээнээс Мөнгөн цомын эзэн Д.Нарангуа болон тэдний дасгалжуулагч багш Б.Донцим, Ж.Мөнхөө нарыг шагнаж урамшууллаа.

ШИНЭ МЭДЭЭ