2018 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/01/24

Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020/, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020/-ийг хэрэгжүүлэн, 2018 онд эрхэлсэн салбартаа үр дүнтэй ажиллаж, амжилт гаргасан сум, агентлаг, хамт олон, тэргүүний ажилтнуудыг шалгарууллаа. Үүнд:
“ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ СУМ”-аар Замын-Үүд сум;
“ШИЛДЭГ СУМ”-аар Сайншанд, Хатанбулаг, Өргөн сум;
“ТЭРГҮҮНИЙ АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГА”-аар аймгийн Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Боловсрол соёл урлагийн газар;
“ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН”-оор Уламжлалт анагаах ухаан, рашаан сувиллын төв, Мандах сумын Засаг даргын Тамгын газар, Эрдэнэ сумын Соёлын төв, Сайншанд сумын 4-р цэцэрлэг, Замын-Үүд сумын “НААҮ ОНӨ” ХХК;
“ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Б.Хүдэрчулуу, Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын жолооч Ц.Эрдэнэжаргал, Айраг сумын ЭМТ-ийн дарга Х.Байгалмаа, аймгийн Татварын хэлтсийн татварын байцаагч С.Баттуяа, “Чандмань-илч” ОНӨ ХХК-ийн албаны дарга С.Адьяасүрэн, Хөвсгөл сумын соёлын төвийн эрхлэгч Э.Оюунцэцэг, Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Цэцэгсүрэн, Иххэт сумын ЭМТ-ийн эх баригч бага эмч Г.Энхцэцэг нар тус тус шалгарлаа.