СУМДЫН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/01/18



Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээг, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан нийт сумдын газрын үнэлгээ, бүсчлэл, төлбөрийн хувь, хэмжээг 2018 оны 12 дугаар сард тухайн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шинэчлэн тогтоосон тул аймгийн хэмжээнд газар эзэмших, ашиглаж буй иргэн аж ахуйн нэгжийн гэрээг шинэчлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

 

Иймд харъяа сумын газрын даамал болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан газар эзэмших, ашиглах гэрээгээ шинэчлүүлнэ үү.

Гэрээгээ шинэчлүүлээгүй тохиолдолд Газрын тухай хууль болон газар эзэмших, ашиглах гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг шинэчлэн тогтоолгож, гэрээг өөрчлөөгүй бол газрын төлбөрийн зөрүүг газрын төлбөрийн хэмжээ өөрчлөх эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцож газар эзэмшигч төлөх, мөн газар эзэмших, ашиглах эрхийг гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Жич: Өмчлөлийн газар хамаарахгүй. Лавлах утас: 70523988

 


ШИНЭ МЭДЭЭ