ЗАМЫН-ҮҮД СУМАНД 500 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СОЁЛ, СПОРТЫН ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/12/11


Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт “Замын-Үүд сумын Соёл, спорт цогцолборын барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллана” гэсэн зорилтыг амжилттай хэрэгжүүллээ.
Замын-Үүд сумын иргэдийг биеийн тамир спортоор хичээллэх чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангах, спортын төвтэй болгох зорилгоор улсын төсвийн 3,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд суманд 500 хүний суудалтай “Соёл, спортын цогцолбор”-ыг “Гантулга трейд” ХХК гүйцэтгэж, нээлтийн арга хэмжээг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.

Соёл, спортын цогцолбор нь 500 хүний суудалтай урлаг, спортын бүхий л арга хэмжээг зохион байгуулах том заал, номын сан, фитнес, биллиард, теннис, шатар даам, гар бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын төрлөөр хичээллэх танхимууд, албан өрөө болон худалдаа үйлчилгээний төв байрлах юм.. 
Мөн 2019 онд Сайншанд суманд 1000 хүний суудалтай спортын цогцолборыг байгуулна.


ШИНЭ МЭДЭЭ