САЙНШАНД, ЗАМЫН-ҮҮД СУМАНД ТУС БҮР 100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/12/11

 

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл аюулгүй, ээлтэй орчинд суралцах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэн стандартад суурилсан үйлчилгээг хэрэглэгч бүрт хүргэнэ” гэсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сайншанд сумын 3-р багийн 216 айлын орон сууц, “Мандах наран-1000 айлын орон сууц”, Замын-Үүд сумын 284 айлын орон сууцны 1 давхарт тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, 2018 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдөр ашиглалтад орууллаа.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймаг, сумын удирдлагууд, сургуулийн өмнөх боловсролын ажилтан албан хаагчид болон тухайн сум, багийн иргэд оролцлоо.
2018 онд Даланжаргалан сумын Олон овоо багт 75 хүүхдийн цэцэрлэг, Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг, Сайншанд, Замын-Үүд суманд Мандах наран хороололд тус бүр 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулснаар аймгийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж 98 хувьд хүрлээ.

ШИНЭ МЭДЭЭ