ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/11/29

ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА

Хүний эрхийн зөрчлийг арилгахад иргэн Та ямар оролцоотой байх вэ? Энэ сэдвээр гэрэл зураг, шторкийн фэйсбүүк уралдааныг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл олон нийтийн дунд зарлаж байна. Уралдаанд хүссэн хүн бүр оролцох боломжтой. Та гар утас, гэрэл зургийн камер, аппарат ашиглан хүний эрхийн тусгалыг дурандаа буулгаж, манай уралдаанд бүтээлээ ирүүлээрэй. 

Таны бүтээл дараах агуулга, санааг илтгэж байх ёстой. Үүнд: 
1.Би, бид өөрсдөө хүний эрхийг зөрчихгүй байх, хүний эрхийг зөрчсөн үйлдлийг үл тэвчих, таслан зогсоох;
2.Хүний эрхийн зөрчлийг нуун дарагдуулахгүй байх, өөрийн хувь нэмрээ оруулсан байх;
3.Хүний эрхийг хамгаалах, хүндэтгэх, хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээсэн, уриалсан өнгө аясыг илтгэх.
Уралдаанд оролцогчид бүтээлээ манай фэйсбүүк хуудсаар явуулж, аль болох олон шэйр, лайк, хандалтыг авсан байх ёстой юм. 
Танд амжилт хүсье.