ЗАМЫН-ҮҮД СУМАНД ХЭРЭГЖИЖ БАЙГАА МАНДАХ НАРАН ХОРООЛЛЫН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/09/05

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэдийн худалдан авах чадварт нийцсэн стандартын шаардлага хангасан орон сууцаар хангана” гэж тусгагдсан.
Тус зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар аймгийн Нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар "Мандах наран” 1000 айлын орон сууцны хорооллын эхний ээлжийн 272 айлын орон сууцыг 2017 оны 12 сард ашиглалтад оруулсан.
Мөн Замын-Үүд суманд хэрэгжиж байгаа Мандах наран хорооллын барилгын ажил 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд 2018 оны 4-р улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.