“МОН ЛАА ХХК” НЬ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭНИЙ ХҮРЭЭНД ХАТАНБУЛАГ СУМАНД ИНЖИНЕРИЙН ХИЙЦТЭЙ 2 ХУДАГ ГАРГАСАН БАЙНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/09/05

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Мон лаа ХХК”-ийн захирал Х.Энхсайхантай өнөөдөр /2018.09.05/ нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа.

“Мон лаа ХХК” нь Дорноговь аймгийн Хатанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд тус сумын Халив, Сулинхээр багт инжинерийн хийцтэй 2 худаг гаргасан байна.

Мөн Элстэйн уурхайгаас Ханги боомт хүртэл 137 км сайжруулсан автозам барьж, орон нутгийн 150 гаруй иргэнийг ажлын байраар хангаад байна.