САЙНШАНД СУМЫН 4 ДҮГЭЭР БАГТ 320 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ БАГА СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/08/13

Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт баригдах 320 хүүхдийн суудалтай бага сургуулийн барилгын шав тавих ёслол 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр боллоо. Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ж.Болор-Эрдэнэ, аймгийн ГХБХБГ-ын БХБХ-ийн дарга Ц.Баярмаа, Сайншанд сумын ЗДТГ-ын дарга Г.Тунгалагтуяа, “Өгөөмөрөн шанд” ХХК-ийн захирал П.Баатарчулуун болон багийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Тус  сургуулийн барилгыг улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өгөөмөрөн шанд” ХХК барихаар гэрээ байгуулсан бөгөөд  2019 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.