ҮЕРТ АВТСАН АЙЛУУДАД ГЭР ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/08/13
Дорноговь аймгийн зарим нутгаар их хэмжээний усархаг бороо орсны улмаас Айраг сумын 11 өрх, албан байгууллагууд үерт автсан байна. Тус аймгийн Онцгой комиссын 2018 оны 08 сарын 12-ны өдрийн хуралдаанаар дээрх 10 өрхөд гэр, тавилга олгохоор шийдвэрлэлээ. Байгалийн гамшгийн үед шуурхай ажиллаж олон айл өрх, иргэдийг үер усны аюулаас аварсан Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн, Айраг, Даланжаргалан сумдад үйл ажиллагаа явуулж буй компаниуд, УБТЗ-ын хамт олонд талархал илэрхийлье.
Байгалийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж үзүүлэхийг нутгийн ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалж байна. Хандивын данс: ХААН банк 5361184739, 5099152555