ИХ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ, ГОВИЙН V НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН МЭЛМИЙ ГИЙСНИЙ 215 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “ДАНЗАНРАВЖАА СУДЛАЛ: ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/06/20

ИХ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ, ГОВИЙН V НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН МЭЛМИЙ ГИЙСНИЙ 215 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “ДАНЗАНРАВЖАА СУДЛАЛ: ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

 

Зорилго: Яруу найрагч, хөгжмийн зохиолч, найруулагч, зураач, жүжгийн зохиолч, Их соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Данзанравжаагийн бүтээл туурвилыг судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх, олны хүртээл болгох.

 

Сэдэв: “Данзанравжаа судлал: өнгөрсөн, одоо, ирээдүй”

 

Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:

- Илтгэлийг урьд өмнө хэлэлцүүлээгүй байх;

- Шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэ, шинэлэг санаа, арга зүй агуулсан байх;

- Илтгэлийг А4 цаасан дээр, Times New Roman 12 фондоор 8-10 хуудсанд багтаах;

- Илтгэлийн хураангуйг орос, англи хэлний аль нэгээр бичих;

- Түлхүүр үг 5-аас цөөнгүй байх;

- Илтгэгчийн овог нэр, ажлын газар, холбоо барих утас, эрдмийн зэрэг, цолыг тодорхой

  бичих;

 

Илтгэлийн бүрэн эхийг Ravjaa215@dornogovi.gov.mn цахим хаяг болон цаасаар Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс 105 тоотод 2018 оны    07 дугаар сарын 16-ны өдөрт багтаан хүлээж авна.

 

Эрдэм шинжилгээний бага хуралд ирүүлсэн илтгэлийг буцаахгүй бөгөөд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг эмхтгэн тусгай ном болгон хэвлүүлнэ.

 

Хугацаа: Эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагт Соёмбо цогцолборын Хүндэтгэлийн өргөөнд эхэлнэ.

 

Хурал хамтран зохион байгуулагч: Аймгийн Засаг даргын Тамгын газар, Говийн ноён хутагтын музей, Музей, сургалт судалгааны төв       

Холбоо барих утас: 70523122, 99037795, 99143813