2017 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГААГААР АМЖИЛТ ГАРГАСАН СУМ, АГЕНТЛАГ, ХАМТ ОЛОН, ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, АЛДАРТ УЯАЧ, АВАРГА ТАРИАЛАНЧДАА ШАЛГАРУУЛЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/02/09

  Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020/, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020/-ийг хэрэгжүүлэх их үйлсэд салбартаа үр дүн гарган үнэтэй хувь нэмэр оруулж, амжилт гаргасан сум, агентлаг, хамт олон, тэргүүний ажилтан, алдарт уяач, аварга тариаланч  шалгаруулах ёслолын үйл ажиллагаа 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр боллоо.

2017 оны үйл ажиллагааны үр дүнгээр:  “ТЭРГҮҮНИЙ СУМ”-аар Эрдэнэ , Нэгдүгээр байрт Өргөн  сум, Хоёрдугаар байрт Хатанбулаг  сум, Гуравдугаар дугаар байрт Мандах сум,

“ТЭРГҮҮНИЙ АГЕНТЛАГ”-аар аймгийн Татварын хэлтэс, 2 дугаар байрт Эрүүл мэндийн газар, 3 дугаар байрт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,

“ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН”-оор Замын-Үүд НААҮ  ОНӨ ХХК, Улаанбадрах сумын ЗДТГ-ын, Дэлгэрэх сумын хүүхдийн цэцэрлэг, Улсын бүртгэлийн хэлтэс,

“ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар Аймгийн Онцгой байдлын газрын бичиг хэрэг, архивын эрхлэгч Должинсүрэнгийн Баярсайхан, Боловрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Эрхэмбаатарын Нямцэцэг, Улаанбадрах сумын соёлын төвийн эрхлэгч Чулуунбаатарын Цэцэгмаа, “Тохижилт-Сайншанд”  хот тохижилтын газрын жолооч Мальчикийн Дэлгэрсайхан, Чандмань-Илч ОНӨ ХХК-ний албаны дарга Хүрэлийн Бариадбаасанжав, Аймгийн Төв номын сангийн фондын эрхлэгч Гэрэлийн Цэндсүрэн, Замын-Үүд НААҮ ОНӨ ХХК-ний жолооч Бумчингийн Мөнхтөр, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Дүгэрийн Цэрэн, аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Дашцэрэнгийн Түвшинбаяр нар,

Аймгийн “АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар Айраг сумын тариаланч Галсандоржийн Лантуу, Сайншанд сумын тариаланч Баяртогтохын Бадамжав, Ухнын Одбаяр, Эрдэнэ сумын тариаланч Хүрэлтогоогийн Чулуунбаатар, Даланжаргалан сумын тариаланч Цагааны Бат-Очир нар

Аймгийн “АЛДАРТ УЯАЧ”-аар Айраг сумын уяач Сүрэнгийн Түмэнбаяр, Мандах сумын уяач Цэрэндашийн Чулуу, Нэрэнзавын Төмөртогоо, Сайншанд сумын уяач Түдэвдоржийн Батгэрэл, Өргөн  сумын уяач Жамбалдоржийн Сүхбаатар, Дэлгэрэх сумын уяач Очирпүрэвийн Батжаргал, Лувсандашийн Лхагвасүрэн, Цагаан-Өвгөний Жадамбаа, Цэндийн Пүрэвзав, Сүндэвийн Мөнхбат,  Даланжаргалан  сумын уяач Дэмбэрэлийн Ганболд нар тодорлоо.