АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ЯПОН УЛСАД 3 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/02/07
Дорноговь аймаг, Япон Улсын Вакаяама муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус мужийн Нянрёо ахлах сургуулийн төлөөллүүд Дорноговь аймагт 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон албаны төлөөллүүд Япон Улсын Вакаяама муж, Нянрёо ахлах сургуулийн төлөөллүүдийг өнөөдөр /2018.02.05/ хүлээн авч, Вакаяама мужийн Нянрёо ахлах сургууль болон Сайншанд сумын ЕБ-ын 5 дугаар сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.
Гэрээний хүрээнд жилд нэг удаа Сайншанд сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн 10 дугаар ангийн нэг сурагчийг Япон улсын Нянрёо ахлах сургуульд 3 жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцуулах юм.
Цаашлаад боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх, бага ангийн багш нарыг харилцан солилцож, туршлага судлуулах талаар харилцан санал солилцов.