ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/02/07

Тагнуулын Ерөнхий газраас Тагнуулын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд, албаны бэлэн байдлыг хангаж ажиллах, албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахад бодит дэмжлэг үзүүлсэнд талархасныг, Дорноговь аймаг дахь хэлтсийн дарга М.Очирбат аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинд “ТАЛАРХАЛ” гардуулан өглөө. 
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2017 онд Замын-Үүд дэх Тагнуулын газрын барилгын иж бүрэн засвар, 2018 онд аймгийн Тагнуулын хэлтэст автомашины дэмжлэг үзүүлсэн байна.