АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/02/07

Аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мэдээллийн төв байгуулан, аймгийн аялал жуулчлалын цаглабар бусад мэдээллийг жуулчдад урьдчилан хүргэх, сурталчлах ажлыг зохион байгуулна” гэж тусгагдсан.

Тус зорилтыг хангах хүрээнд орон нутгийн төсвийн 10 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлж, аймгийн Музей сургалт, судалгааны төвийн байранд “Аялал жуулчлалын мэдээллийн төв”-ийг байгуулж, ашиглалтад орууллаа.

Мэдээллийн төвөөр дамжуулан aймаг орон нутгийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ, иргэдийг нэгдсэн мэдээллийн сантай болгох, орон нутгийн аялал жуулчлалын чиглэлийн бүхий л мэдээ, мэдээллийг авах боломжтой юм.

Аймгийн Музей сургалт, судалгааны төвийн 1 давхарт байрлаж байгаа бөгөөд www.dornogobitourism.mn www.dornogobitourism.mn хаягаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.