"ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ТӨВ"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/01/12

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Иргэдийн хөгжлийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус төвд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, аймгийн Ахмадын хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөл болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байрлаж, үйл ажиллагаа явуулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн сэргээн засах төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах, цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчдыг ажлын байртай бий болгох мөн тус төвийн зоорийн давхарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах юм.

Төвийн хоёрдугаар давхарт аймгийн “Ахмадын хороо” болон “Эмэгтэйчүүдийн зөвлөл” байрлаж байгаа бөгөөд ахмадуудад үйлчлэх нөхөн сэргээх эмчилгээ /хаш чулуун ор, массажны аппаратууд, ардын эмчилгээ/, номын сан, урлаг соёлын танхим байрлаж байгаа нь ахмадуудад чөлөөт цагаа өнгөрөөх таатай орчин бүрдэж байна.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин иргэдийн ая тухтай үйлчлүүлэх боломжийг хангах зорилгоор тус төвийн тохижилтод 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ