САЙНШАНД СУМЫН ЦЭЦЭРЛЭГҮҮД ДЭЭР ШҮДНИЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ХИЙГДЭНЭ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/11/14

Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиж, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд 2017-2021 онд “Эрүүл шүд аян”-ыг зарласан.

Тус аяны хүрээнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дезерет олон улсын байгууллагын орон нутаг хариуцсан захирал Брайн К.Вошбөрн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тус уулзалтаар “Эрүүл шүд аян”-ы хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 13-27-ны хооронд Сайншанд сумын цэцэрлэгүүд дээр шүдний урьдчилан сэргийлэх үзлэг болон цаашид хийгдэх гүний худаг болон усан сангийн талаар харилцан санал солилцсон юм.