УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОЮУТНУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГ, ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/11/08

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОЮУТНУУДЫН
АВАРГА ШАЛГАРУУЛАХ 
САГСАН БӨМБӨГ, ВОЛЕЙБОЛЫН  ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 

Нэг. Тэмцээний зорилго

1.1 Дорноговь аймгийн оюутан, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортыг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, өрсөлдөөн, ур чадварыг нэмэгдүүлэх шилдэг багийг тодруулах.

Хоёр. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт, оролцох баг бүрэлдэхүүн

 

2.1. Оюутнуудын аварга шалгаруулах тэмцээнийг Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулна. Цаашид энэхүү тэмцээнийг уламжлал болгон явуулах зорилт тавиад байна.

2.2. Тэмцээнд Дорноговь аймгийн харьяат оюутнууд өөрсдийн сумаасаа баг бүрдүүлэн   оролцоно. (Сайншанд болон Замын-Үүд  сумдын багаас  тус бүр 1 баг оролцох боломжтой.)

 Багийн гишүүдийг иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлолтыг үндэслэн бүртгэнэ.

2.3. Тэмцээнд нэг сумаас  эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөх багийн тоог хязгаарлахгүй. 

2.4. Багийн бүрэлдэхүүн сагсан бөмбөг 7, волейбол 8 тоглогчтой байна.

Жич: (Зөвхөн Улаанбаатар хотод сурч байгаа оюутнууд)

 

Гурав.  Тэмцээн явагдах хугацаа, техникийн зөвөлгөөн

 

3.1. Тэмцээн 2017 оны  11 сарын 18,19 -ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн спортын ордонд зохион байгуулагдана.

3.2. Тэмцээний техникийн зөвлөгөөн 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 14:00 цагт Хан-Уул дүүргийн спортын ордонд болно.

3.3. Оюутны  аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн гишүүд албан ёсны тамга, тэмдэгтэй мэдүүлэг болон тамирчин тус бүрийн иргэний үнэмлэх, 1 хувь цээж зурагтай ирнэ. Багийн гишүүн бүрт мандат олгоно.

3.4. Тэмцээнд оролцож байгаа бүх багийн тоглогчид бүгд ижил өнгийн лого, дугаартай  хувцастай байхыг анхаарна уу.

3.5. Тоглолтын систем явагдах журмыг техникийн зөвлөгөөн дээр шийднэ.

 

Дөрөв. Шагнал, урамшуулал

 

4.1 Тэмцээнд амжилттай оролцож нийлбэр дүнгээр  эхний гурван байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй багийг шалгаруулна.  Эхний байрт шалгарсан багт сагсан бөмбөг 7, волейбол 8 тоглогчид  медаль, багт  өргөмжлөл, мөнгөн шагнал  олгоно. Удаах байруудад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал  дагалдана. Мөн тэмцээний эрэгтэй, эмэгтэй  Шилдэг тоглогч –ийг тодруулна.

Холбоо барих: 95176885, 99855544