ДОРНОГОВЬ: ТҮҮХ, СОЁЛЫН ЗАРИМ АСУУДЛУУД
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/10/04

ДОРНОГОВЬ: ТҮҮХ, СОЁЛЫН ЗАРИМ АСУУДЛУУД 
Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Хурлын зорилго: Дорноговь аймгийн нутаг дэвсгэр нь хуучнаар Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн Сэцэн вангийн хошуудын нутаг бөгөөд Эрдэнэ сумын Дулааны говийн неолитын (шинэ чулуун зэвсэг) үеийн дурсгалаас эхлэн Хэсэг байшин, Олон байшингийн дурсгал (Дэлгэрэх сум), Бүлээний овооны Хятан бичээс (Эрдэнэ сум), Нартын хадны дурсгал (Даланжаргалан сум), Чингис хааны элч цагаан сүлд (Хөвсгөл сум), говийн ноён хутагтуудын түүхэнд холбогдох дурсгал зэрэг Монгол төдийгүй дэлхийд гайхагдсан дурсгалт газрууд олон бий. 
Тус хурлаар Дорноговь нутгийн түүх, соёл, ахуй, ёс заншил, зан үйлийн талаарх судалгаа, мэдээ, мэдээллийг сурталчлах, шинжилгээний эргэлтэнд оруулах, түүх, соёлын дурсгалыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зэрэг бүхий л асуудлыг хөндөн тавих юм.
Хугацаа: 2017.10.19-ний өдөр Сайншанд хотноо болно.
Хурлын сэдвийн хамрах хүрээ: 
- Дорноговь нутгийн түүх, соёл, ёс заншлын судалгаа
- Дорноговь аймгийн нутаг дахь археологийн дурсгалууд 
- Угсаатны бүрэлдэхүүн, тархалт
- Аж ахуй, соёл, биет бус өвийн өвөрмөц онцлог
- Түүх, соёлын дурсгалыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох асуудал
- Соёлын өвийг хадгалах, хамгаалах асуудлууд
Илтгэлд тавигдах шаардлага: 
- Эрдэм шинжилгээний шинэ, шинэлэг мэдээлэлтэй байх,
- Шинэлэг санаа, дүгнэлт гаргасан байх,
- Урьд өмнө хэвлэгдээгүй байх,
А-4 хэмжээтэй цаасан дээр Аrial фондоор, 12 pt үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай 1,15 –аар бичсэн 6 нүүрээс доошгүй байх,
- Найруулга сайн, зөв бичих дүрмийн алдаагүй байх,
- Ишлэл, зүүлтийг зөв хийсэн байх,
Илтгэлийг хүлээн авах хугацаа: Илтгэлийг 2017 оны 10 дугаар 10-ны 17:00 цагт хүртэл Chuluuntsetseg7309@gmail.com цахим хаягаар болон аймгийн ЗДТГ-ын Архивын тасаг дээр хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70522430, 96012309 дугаарын утсаар тодруулна уу. 
Оролцогч өөрийн товч танилцуулга, хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг зэргийг тодорхой бичиж хавсаргана.
Шалгаруулалтанд ирүүлсэн илтгэлийг хэвлэл мэдээллээр сурталчилж, эмхэтгэл болгон хэвлүүлж олон нийтийн хүртээл болгоно.
Илтгэлийн шалгаруулалт: Зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлсэн илтгэлийг 10-р сарын 13-нд шалгаруулж, шаардлага хангасан 10 илтгэлийг сонгоно.
Зохион байгуулагчид: Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Архивын тасаг 
МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль
Дорноговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газар

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ