АЙМГИЙН ЗДТГ-ын САНХҮҮ ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/10/02

Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг 2017 оны 9 дүгээр сарын 25-29-ний хооронд зохион байгууллаа.
Тус шалгалтаар Санхүү, төрийн сангийн хэлтэс нь үйл ажиллагаандаа холбогдох хууль, журам зааврыг мөрдөж өдөр тутмын үйл ажиллагааг шат шатанд нь зохих хяналттайгаар явуулж байгааг магадлан, төрийн сангийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, цаашид гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар заавар зөвлөмж өгч ажилласан.