“АЛТАН ЗУЛ-2017” НААДМЫН ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАГШААР ЗАМЫН-ҮҮД СУМЫН БҮЖГИЙН БАГШ Г.ОЧГЭРЭЛ ШАЛГАРАВ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/10/01

Монголын багш нарын 51 жилийн баярыг тохиолдуулан аймгийн шилдэг багш, хамт олон шалгаруулдаг “Алтан зул-2017” наадмыг Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Шилдэг багш, хамт олон шалгаруулах “Алтан зул-2017” наадамд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, соёл урлагийн салбарын 700 гаруй төлөөлөл оролцлоо.
Сургуулийн өмнөх боловсролын “ШИЛДЭГ БАГШ”-аар Сайншанд сумын 3 дугаар цэцэрлэгийн багш П.Үдэлмаа,
Ерөнхий боловсролын сургуулийн Бага ангийн “ШИЛДЭГ БАГШ”-аар Сайншанд сумын 2 дугаар сургуулийн багш Ө.Баярмаа,
Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн “ШИЛДЭГ БАГШ”-аар Сайншанд сумын 2 дугаар сургуулийн технологийн багш Б.Мөнхбат,
Урлаг, соёл, спортын “ШИЛДЭГ БАГШ”-аар Сайншанд сумын 1 дүгээр сургуулийн ахмад багш, /Хүүхдийн ордны дэргэдэх уран нугаралтын багш/ Н.Чулуунцэцэг,
Мэргэжлийн сургуулийн “ШИЛДЭГ БАГШ”-аар Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн тогоочийн ангийн багш, улсын мастер тогооч П.Солонгонтуяа
“ШИЛДЭГ ХАМТ ОЛОН”-оор А.Сүрэнхүү захиралтай Замын-Үүд сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль,
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ БАГШ”-аар Сайншанд сумын 2 дугаар сургуулийн Газарзүйн багш Ц.Бадамсайхан,
“ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАГШ”-аар Замын-Үүд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн бүжгийн багш Г.Очгэрэл нар шалгарч “АЛТАНЗУЛ”-ын эзэд болов.

УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайханы зүгээс Шилдэг багшид “Алтан зул, Батламж, тус бүр 1.5 сая төгрөг, Шилдэг хамт олонд “Алтан зул, Батламж, 5 сая төгрөг гардуулав.
Мөн “ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАГШ”-д “Мандах наран” орон сууцны хорооллын “Нэг өрөө байр”, “Алтан зул, Батламж гардуулан өгсөн юм.
“Алтан зул-2017” наадамд оролцогчид, шилдгээр шалгарсан багш, хамт олонд зориулж МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, А.Хосбаяр болон Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, сурагчид урлагийн мэндчилгээ өргөсөн юм.