МОНГОЛЫН БАГШ НАРЫН 51 ДЭХ, СОЁЛ, УРЛАГ, СПОРТЫН АЖИЛТНЫ 24 ДЭХ УДААГИЙН БАЯР ТОХИОЖ БАЙНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/10/01

Дэлхийн багш нарын 21 жил, Монголын багш нарын 51 жил, Соёл урлаг, спортын ажилтны 24 жилийн баярыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар хамтран өнөөдөр /2017.10.01/ зохион байгууллаа. 
Аймаг, сумын удирдлагууд Монголын үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн багш нар, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагчдад баяр хүргэж, боловсролын салбарт үр бүтээлтэй, бусдыгаа манлайлан ажилласан боловсрол, соёл, урлагийн салбарын ажилчдыг шагнаж урамшуулав.
Монгол улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор Сайншанд сумын 5 дугаар сургуулийн Математикийн багш Л.Батжаргал, “Алтан гадас” одонгоор Сайншанд сумын 5 дугаар сургуулийн Химийн багш Б.Эрдэнэчимэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Сайншанд сумын 5 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Ж.Амарзаяа, 5-р сургуулийн үйлчлэгч Ц.Оюунцэцэг нар шалгарсан бол Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 19 багш, “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 3, “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбарын тэргүүний ажилтан”-аар 3, Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Биеийн тамирын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 1, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Жуух бичиг”-ээр 32, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Өргөмжлөл”-өөр 12, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 7, аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”-өөр 17, Сайншанд сумын Засаг даргын “Өргөмжлөл”-өөр 17, Монголын ахмад багш нарын холбооны дээд шагнал “Багшийн гавьяа” одонгоор 1 хүн тус тус шагнагдлаа.
Мөн Боловсрол, соёл, урлагийн газрын шагналаар оны тэргүүний хамт олныг шалгаруулсан ба “Оны тэргүүний сургууль”-иар Сайншанд сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн хамт олон, Сайншанд сумын 3 дугаар сургуулийн хамт олон, Даланжаргалан сумын ЕБС-ийн хамт олон, “Оны тэргүүний цэцэрлэг”-ээр Сайншанд сумын 4 дүгээр цэцэрлэгийн хамт олон, Сайншанд сумын 9 дүгээр цэцэрлэгийн хамт олон, Сайншанд сумын 8 дугаар цэцэрлэгийн хамт олон, “Оны тэргүүний соёлын төв”-өөр Айраг сумын соёлын төв, Эрдэнэ сумын соёлын төв, Хөвсгөл сумын соёлын төв, “Оны тэргүүний дотуур байр”-аар Хатанбулаг сумын ЕБС-ийн дотуур байр, Сайншанд сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн дотуур байр, Хөвсгөл сумын ЕБ-ын сургуулийн дотуур байр, “Оны тэргүүний Насан туршийн боловсролын нэгж”-ээр Даланжаргалан сумын ЕБС, Айраг сумын ЕБС, Иххэт сумын ЕБС, Гавьяат багш нарын нэрэмжит анги хамт олны олимпиадын “Тэргүүний сургууль”-иар Замын-Үүд сумын “Үлэмж тэнгэр” ЕБС, Сайхандулаан сумын ЕБС, Сайншанд сумын ЕБ-ын 2 дугаар сургууль, Дэлгэрэх сумын ЕБ-ын сургууль, Хүүхдийн цэцэрлэгийг тоглоомжуулах “10 төгрөг хүчтэй” аянд Даланжаргалан сумын ЕБС, Даланжаргалан сумын цэцэрлэг тэргүүн байр, Боловсрол, соёл, урлагийн газрын “Өргөмжлөл”-өөр 10 хүнийг тус тус шагнаж урамшууллаа. 
Баярын арга хэмжээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалтуяа, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ч.Отгонбаяр нар оролцов.