ЗАМЫН-ҮҮД СУМАНД ЭКСПОРТОД ГАРГАХ МАЛ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БҮС БАЙГУУЛАГДАНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/10/01

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, хүн амын төвлөрлийг сааруулж, бүсчилсэн хөгжлийг дэмжих зорилтуудыг тусгаж өгсөн.
Монгол Улсын мах экспортлох зөвшөөрөл бүхий нэг компани байдаг нь “Болор гантиг” ХХК юм. Тус компани нь Замын-Үүд суманд экспортын мал, махан бүтээгдэхүүн хадгалах, тэжээх, эрүүлжүүлэх, малын тэжээл үйлдвэрлэх, аялал жуулчлалын бүс байгуулах, “Хонины музей” бүхий ЭКСПОРТОД ГАРГАХ МАЛ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БҮС-ийг Замын-Үүд суманд байгуулахаар боллоо.
Тус ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Болор Гантиг” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Даваасүрэнтэй 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа.
Нийгмийн харуцлагын гэрээнд Цөлжилтөөс сэргийлэх зорилгоор Замын-Үүд суманд 1-ээс доошгүй инженерийн хийцтэй худаг гаргах, Экспортод гаргаж буй нийт малын 15 хувийг Дорноговь аймгийн компанид квот өгч гаргуулан малчдын орлогыг нэмэгдүүлэх”, “Өрхийн хэрэгцээг өөрийн хашаанаас” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, иргэд хүлэмжийн аж ахуй эрхлэн орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, “Дорноговийн хонины мах” хөтөлбөрийн судалгааны ажлыг санхүүжүүлэн хамтран ажиллах болон орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг заалтуудыг тусгаж өгсөн байна.