ИРГЭДИЙН АНХААРАЛД
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/09/11

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Засгийн газраас Монгол Улсаас хил хооронд зорчиж буй бага оврын болон ачаа тээврийн автомашинуудад БНХАУ-ын замын хөдөлгөөний дүрэм, Тээврийн аюулгүй байдлын хуулийг хэрэгжилтийг хангуулах, үзлэг шалгалтыг 2017.09.15-ны өдрөөс зохион байгуулахаа мэдэгдсэн бөгөөд тус хуулийг зөрчсөн тохиолдолд доорхи байдлаар торгууль оногдуулж ажиллах шийдвэр гаргасныг орон нутгийн хэмжээнд урьдчилан мэдээлж байна. Үүнд:
- Анхны удаад сануулга өгнө 
- 2 ба түүнээс дээш зөрчил гаргасан үед Хятад улсын Зам тээврийн зөрчил гаргасан асуудлыг шийдвэрлэх журмын дагуу оноо тооцно. /Зөрчил гаргасан оноо нь 12 болсон үед тухайн автомашиныг Эрээн хотод зорчих эрхийг хасна/