“Дорноговьд үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаа 2017 оны 9 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд аймгийн Соёмбо цогцолбор, Хүүхдийн ордонд болно
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/09/11

“Дорноговьд үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаа 2017 оны 9 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд аймгийн Соёмбо цогцолбор, Хүүхдийн ордонд болно. 
Үзэсгэлэн худалдаанд
- Сүү, сүүн бүтээгдэхүүн 
- Боловсруулсан махан бүтээгдэхүүн 
- Гурил, гурилан бүтээгдэхүүн - Төмс, хүнсний ногоо 
- Шилдэг тарвас 
- Эсгий, эсгий бүтээгдэхүүн 
- Арьс, ширэн бүтээгдэхүүн 
- Оёмол, сүлжмэл, хатгамал бүтээгдэхүүн 
- Шилдэг сав баглаа боодол 
- Бэлэг дурсгал 
- Барилга, барилгын материал гэсэн төрлөөр оролцох боломжтой бөгөөд “Шинийг санаачлагч”, “Шилдэг хоршоо”, “Шилдэг сум” гэсэн номинацуудыг шалгаруулна.
Үзэсгэлэн худалдаанд оролцох аж ахуйн нэгж, иргэдийг тухайн сумын хариуцсан мэргэжилтэн бүртгэх тул аж ахуйн нэгж, иргэд, тариаланчид та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна.
Жич: Таны үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, зах зээлийн дундаж үнээс доогуур байх нь шаардлагатай.

Холбоо барих утас: 70523937, 96444416
Аймгийн Засаг даргын Тамгын газар