“ҮҮРГЭВЧТЭЙ ЯВГАН АЯЛАЛ-2017”- ТЭМЦЭЭНД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ШАЛГАРЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/09/11

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газар хамтран байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, явган аяллын спортыг сурталчлах зорилгоор зохион байгуулсан “ҮҮРГЭВЧТЭЙ ЯВГАН АЯЛАЛ-2017” тэмцээн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр амжилттай боллоо.
Тэмцээнд 21 багийн 100 гаруй тамирчид оролцож, 18 км замыг үүргэвчтэй туулж, хөгжилтэй буухиа, газрын зураг дээр байршил тогтоох, олс таталтын тэмцээнүүдээр өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт аймгийн Цагдаагийн газар, хоёрдугаар байрт Эрүүл мэндийн газар, гуравдугаар байрт УБТЗ-ын харьяа Сайншанд татах хэсэг, тусгай байранд аймгийн Нэгдсэн эмнэлгийн баг тамирчид орлоо.
Мөн “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар аймгийн Цагдаагийн газрын ХГАХ-ийн ахлах байцаагч, ахмад Б.Мөнхбат, “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар УБТЗ-ын харьяа Сайншанд татах хэсгийн С.Буян-Өлзий нар шалгарав.