ШИЗҮОКА МУЖААС 3 ДУНД ОВРЫН АВТОБУС, 20 СУУДЛИЙН АВТО МАШИН БОЛОН ЭМНЭЛГИЙН ЗАРИМ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ДОРНОГОВЬ АЙМАГТ ӨГӨХӨӨР БОЛОВ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/08/11

 

Дорноговь аймаг, Шизүока муж хооронд хамтын ажиллагаа тогтоогоод 6 жил болж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд Шүзүока мужийн Засаг дарга Каваказу Хэйта, Засаг даргын Шадар зөвлөх Яно Хиранори, Гадаад харилцааны албаны Ерөнхий дарга Масүй Хироши болон Гадаад харилцааны хэлтсийн албаны төлөөлөгчидтэй оройн зоог барилаа.

Уулзалтаар Дорноговь аймагт хэрэгжүүлж буй саарал ус гаргаж авах төслийн хэрэгжилт, үр дүн, Шизүока мужид ажиллаж байгаа аймгийн Засаг даргын Тамгын газрын гадаад харилцааны мэргэжилтнээр дамжуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хамтран санал солилцсон юм.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд Шизүока мужаас 3 дунд оврын автобус, 20 суудлын авто машин болон эмнэлгийн зарим тоног төхөөрөмжүүдийг Дорноговь аймагт өгөхөөр болсон юм.

Оройн зоогт аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч П.Бямбанаранжав, аймгийн ИТХ-ын төлөөлөгч н.Баярсайхан болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы ажлын албаныхан оролцов.