ШИЗҮОКА МУЖИЙН СУРАГЧИД "СОЁМБО НОМЫН САН"-Д НОМ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/08/10

 

Дорноговь аймаг, Шизүока муж хоорондын хамтын ажиллагааны сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд Шизүока мужаас 25 сурагч, 5 багш 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2 хоногийн хугацаатай манай аймагт айлчилж байгаа бөгөөд тус айлчлалын хүрээнд Шизүока мужийн сурагчид Сайншанд сумын "Соёмбо номын сан"-д япон хэлний сурах бичиг болон уран зохиолын 25 ширхэг номыг гардуулан өглөө.
Ном гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ч. Отгонбаяр нар оролцож, Сайншанд сумын ЕБ-ын 5-р сургуулийн сурагчид мэндчилгээ дэвшүүлсэн юм.