БАГ, ТАМИРЧДАД 2,5 САЯ ГАРУЙ ТӨГРӨГНИЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/08/04

 

Аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт дасгал, хөдөлгөөнөөр хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, дэлхий, тив, олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргах шилдэг тамирчдыг нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгох, биеийн тамир, спортоор хичээллэх, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд Эрдэнэт хотноо болох “Үндэсний цом-2017” насанд хүрэгчдийн хөлбөмбөгийн тэмцээнд Ч.Батзангиа дасгалжуулагчтай “Түмэн од” хөл бөмбөгийн клубын тамирчид, Улаанбаатар хотноо болох Олон улсын хүүхдийн спортын VII дугаар наадамд аймгийн аймгийн Бокс, Чөлөөт бөхийн холбооны баг, тамирчид оролцохтой холбогдуулан нийт 2,5 сая гаруй төгрөгний дэмжлэг үзүүллээ.
Баг, тамирчдад бэлтгэлээ сайтар хангаж, аймаг, орон нутгийн нэр хүндийг өндөрт өргөж, амжилттай оролцохыг хүсэн ерөөе.