"АЛТАНГОВЬ ХУДАЛДААНЫ ТӨВ"-ИЙН ГАДНА ТАЛБАЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/08/02

Дорноговь аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын хөрөнгө оруулалтаар Сайншанд хотын "Алтанговь худалдааны төв"-ийн гадна гудамж талбайг бүрэн шинэчлэх, аймгийн төвийн 5,4 км замын дагуух 165 ширхэг хос гэрэлтүүлгийг шинэчлэх, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн танхимын өргөтгөл засварын ажлыг тус хотын инженер техникийн ажилчид гүйцэтгэж байна.
Тус ажлын хүрээнд аймгийн Музейн сургалт, судалгааны төвийн барилгын гадна талын засвар, гадна талбайг засварлаж өгөх юм.