НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/08/01
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин "Хэрлэн импекс" ХХК-ийн захирал И Сан Ү, Фриншип ресурсис ХХК-ний А.Мөнхбат нартай 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Гэрээнд хууль тогтоомжийн хүрээнд байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, орон нутгаас ажиллах хүний нөөцийг бэлтгэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, нийгэм, эдийн засгийг бодитоор дэмжихэд чиглэгдэж байгаа юм.