МАНДАХ, ХАТАНБУЛАГ СУМД ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙНГЫН ЭХ ҮҮСВЭРТ ХОЛБОГДЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/06/19

Аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан томоохон ажлын нэг болох Оюу толгой-Цагаан суварга чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт ЦДАШ, дэд станцыг барих ажлыг "МАК ХХК" өөрийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулж, өнөөдөр /2017.06.19/ хүлээлгэн өглөө.
Тус Оюу толгой-Цагаан суварга чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт ЦДАШ, дэд станц ашиглалтад орсноор Хатанбулаг, Мандах сумд байнгын эрчим хүчээр хангагдаж, төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож байгаа юм.
Мандах, Хатанбулаг сумдын эрчим хүчний байнгын эх үүсвэрт холбох ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Эрчим хүчний сайд П.Ганхүү, "Мак ХХК"-ийн ТУЗ-ын дарга Б.Нямтайшир, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, БЗӨБЦТС ТӨХК-ийн дарга Н.Тавинбэх, сумдын удирдлагууд болон ард иргэд оролцлоо.
Сэтгэгдэл