Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 20 дахь дугаарын тойм мэдээ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/06/09

Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 20 дахь дугаарын тойм мэдээ

            “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 20 дахь дугаарт Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд ямар нэмэлт, өөрчлөлт орсон, түүнтэй холбогдуулан бусад хуулиудад орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой.

Мөн Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна.

Дээрх тогтоолоор “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”-ыг баталжээ.

Төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад цахим баримт бичгийг зохион бүрдүүлэх, хүлээн авах, бүртгэх, явуулах, дамжуулах, солилцох, шийдвэрлэлтэд хяналт тавих, мэдээ тайлан гаргах, цахим баримт бичгийг ангилан төрөлжүүлэх, албан хэрэг бүрдүүлэх, хадгалах, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулах бөгөөд захиргааны байгууллага цахим баримт бичгийг солилцохдоо программ хангамж болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, эсхүл нууцлал хамгаалалтын шаардлага хангасан сүлжээг ашиглахаар заажээ.

Цахим баримт бичиг зохион бүрдүүлэх, цахим баримт бичигт тусгах мэдээлэл, түүнд тавигдах шаардлага, түүнийг хүлээн авах, бүртгэх, илгээх солилцох, цахим баримт бичгийн шийдвэрлэлт, түүнд тавих хяналттай холбоотой бүхий л мэдээллийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс авах болно.

            Иргэд та бүхэн хууль, эрх зүйн мэдээлэл, лавлагааг legalinfo.mn цахим хуудаснаас болон АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн 70522714 дугаараас аваарай.

 

 

Сэтгэгдэл