ТӨРӨӨС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ ДОРНОГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР /2017-2026/
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/05/22

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн

 ........... –р тогтоолын хавсралт

 

 

 

 

ТӨРӨӨС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ ДОРНОГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР

/2017-2026/

 

 

ӨМНӨХ ҮГ

 

Дорноговь аймгийн дэд хөтөлбөр  нь ЭМЯ, ДЭМБ-ын техникийн туслалцаатайгаар  Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030(ТХҮБ), Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс Эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй нягт уялдуулан  Эрүүл мэндийн газар (ЭМГ), нэгдсэн эмнэлгүүд, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд (СЭМТ, ӨЭМТ), хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд (ХХЭМБ), төрийн болон төрийн бус байгууллагуудын  төлөөлөл, иргэдийн оролцоонд тулгуурлан  боловсруулагдсан бөгөөд 2017-2026 онуудад  хүн амын  эрүүл мэндийн төлөө  баримтлах, хамтран  хэрэгжүүлэх  үндсэн баримт бичиг юм.

 Хөтөлбөрийн эрхэм зорилго нь төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоотойгоор Дорноговь аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх ба ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд  оршино.

       Энэхүү дэд хөтөлбөр нь аймгийн эрүүл мэндийн тогтолцооны удирдлага, зохион байгуулалт, ил тод байдлыг хангаж,  нотолгоонд суурилсан мэдээллийн болон оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж,  хүний нөөцийн хөгжил, хангалтыг нэмэгдүүлж, санхүүжилтийн зохистой тогтолцоог бүрдүүлж,  эм зүйн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний  хүртээмж, чанарыг эрс дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж  үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх зарчимд  тулгуурласнаараа онцлог давуу талтай юм.

   Хөтөлбөрийг боловсруулахад  аймгийн хүн амын тоо, байршил, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж  буй  байгаль орчин, нийгэм, хувь хүнээс үүдэлтэй  хүчин зүйлс, иргэдийн шилжилт хөдөлгөөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд  тулгамдаж  буй асуудлууд, эмнэлгийн тусламж үйлчилгээ  авч  чадахгүй байгаа болон  эмзэг ядуу бүлгийн хүн амын  санал, эрүүл мэндийн хэрэгцээ, Монгол улсын Засгийн газраас эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, олон улсын байгууллагуудын чиг хандлага, үзэл баримтлалыг судалсан болно.  

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах аймгийн дэд хөтөлбөр нь  төр, хувийн  хэвшлийн  Эрүүл мэндийн байгууллагууд, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа  явуулж  буй  үндэсний болон олон улсын байгууллагууд, салбар хоорондын хамтын ажиллагаа,  иргэдийн  идэвхи оролцоог нэмэгдүүлж, хүн амын эрүүл мэндийн нэн чухал хэрэгцээг хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх  чухал баримт бичиг, аймгийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах бодлого, манлайлал болно гэдэгт итгэж байна.

Аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, зөвлөгөө өгч хамтарч ажилласан Эрүүл мэндийн яам,  ДЭМБ,  Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний  тамгын газар, Эрүүл мэндийн газар, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд,  түншлэгч байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, хамт олон, иргэдэд  гүн талархал илэрхийлж, ажлын өндөр  амжилт хүсье.

 

АГУУЛГА

 

Өмнөх үг

 

Хураангуйлсан үгсийн товчоон

 

Нэг.  Ерөнхий мэдээлэл

1.1.  Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 

1.2 . Хүн амын эрүүл мэндийн байдал

1.3.  Аймгийн түвшинд эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, авч байгаа хариу арга хэмжээ 

 

Хоёр.  Дэд хөтөлбөрийн зорилго

Гурав. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

 

Дөрөв. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл

4.1.Нийгмийн эрүүл мэнд

4.2.Эмнэлгийн тусламж үйлчилгээ

4.3.Хүний нөөц

4.4.Эрүүл мэндийн санхүүжилт

4.5.Эрүүл мэндийн технологи

4.6.Эм зүйн тусламж үйлчилгээ

4.7.Мэдээллийн технологи

4.8.Эрүүл мэндийн салбарын удирдлага, зохион байгуулалт, ил тод байдал

 

Тав.  Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтууд

 

Зургаа. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат

Долоо. Дэд хөтөлбөрийн үр нөлөө, үр дүнгийн шалгуур үзүүлэлт

Найм. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр

 

Ес. Дэд хөтөлбөрийн хяналт шинжилгээ, үнэлгээ

 

 

 

 

 

 

 

 

 

ХУРААНГУЙЛСАН ҮГСИЙН ТОВЧООН

 

 

АИТХ                          Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

БНХАУ          Бүгд Найрамдах Хятад Ард Улс

БЗДХӨ           Бэлгийн замаар дамжих халдварт өвчин

ДНБ                Дотоодын нийт бүтээгдэхүүн

ДЭМБ                          Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

ЗДТГ                Засаг даргын тамгын газар

ИТХ                 Иргэдийн төлөөлөгчдийн хурал

ТХЗ                  Тогтвортой хөгжлийн зорилт

МСС                Мэдээлэл сургалт сурталчилгаа

МУЗГ               Монгол улсын засгийн газар

НЭМ                Нийгмийн эрүүл мэнд

НҮЭМ                         Нөхөн үржихүйн эрүүл мэнд

НҮБХАС        Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан

НҮБХС           Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан

НҮБХХ                      Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр

ӨМӨЗО          Өвөр Монголын өөртөө засах орон

ӨЭМТ                          Өрхийн эрүүл мэндийн төв

ХБӨ                 Халдварт бус өвчин

ХДХВ/ДОХ    Хүний дархлал хомсдолын вирус/дархлал олдмолын хам шинж

ХХЭМБ           Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага

СДЭ                Сум дундын эмнэлэг

СӨЭМТ           Сум, өрхийн эрүүл мэндийн төв

ӨЭМТ                          Өрхийн эрүүл мэндийн төв

ТББ                  Төрийн бус байгууллага

ТТ                    Тоног төхөөрөмж

ЭМАШТҮ      Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ

ЭМБ                 Эрүүл мэндийн байгууллага

ЭМГ                Эрүүл мэндийн газар

ЭМЯ                Эрүүл мэндийн яам

ЭМТ                Эрүүл мэндийн төв

ЭМТБХ           Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөр

ЭМТҮ                          Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ

 

 

 

 

 

 


Нэг. Ерөнхий мэдээлэл

 

1.1.Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын үнэлгээ

Дорноговь аймаг нь  1931 онд байгуулагдсан, 66,6 мянган хүн амтай,  109,500км2 газар нутагтай, монгол орны зүүн өмнөд хязгаарт БНХАУ / 600 км/, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хиллэдэг, Улаанбаатар хотоос 460км-т оршдог, хамгийн алслагдсан сум/Хатанбулаг/ 272км, байнгын ажиллагаатай Замын-Үүд, Хангийн боомттой, Ази, Европыг холбосон босоо тэнхлэгийн төмөр зам,  авто замтай. Тус аймаг нь засаг захиргааны 14 сум, 60 багтай, 20299 өрхтэй, нийт хүн амын 30.7 хувийг хүүхэд, 63.7 хувийг хөдөлмөрийн, 5.6 хувийг тэтгэвэрийн насны хүн ам тус тус эзэлж, нийт хүн амын 59.8 хувь нь аймгийн төв, тосгонд, 40.2 хувь нь сумын төв, хөдөөд амьдардаг хотожиж байгаа аймаг юм.

      2016 онд нийгмийн эмзэг бүлэг болох эмэгтэй тэргүүлэгчтэй өрхийн тоо 4.4%-иар, тэтгэвэр тэтгэмж тогтоогдоогүй ахмад настай хүний тоо 16.7%-иар өмнөх оны түвшнээс тус тус буурч, гэр бүлгүй өрх толгойлсон эрэгтэйчүүдийн тоо 2.6%-иар, ганц биеэрээ амьдарч байгаа өндөр настан өрхийн тоо 5.9%-иар тус тус нэмэгдэж, 755 өнчин хүүхэд байгаагийн  7.9% /60/ нь бүтэн өнчин, 92.1% /695/ нь хагас өнчин хүүхдүүд байна.

      Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 2470 болж өмнөх оноос 3.1%-иар буурсан ба тэдний 8.7%-ийг 0-14 насны хүүхэд эзэлж, 2016 оны эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн 53.9%-ийг эмэгтэйчүүд  эзэлж байна.

      Хүн амын дундаж нас 70.2 /эрэгтэй 65.9, эмэгтэй 76.0/ байгаа нь улсын /дундаж 69.9, эр -66.02, эм-75.8/  дунджийн түвшинд  байгаа боловч  эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс богино наслаж байна. 

Аймгийн  хөгжлийн гол тулгуур нь аялал жуулчлал, уламжлалт хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай, боловсруулах үйлдвэр, эдийн засгийн чөлөөт бүс, хил орчмын худалдаа, ачаа тээвэрлэлт байдаг.  2016 онд орон нутгийн төсөвт 46302.3 сая төгрөгийн орлого оруулж, улсын нэгдсэн төсөвт нийт 3303.6 сая төгрөгийг төвлөрүүлсэн  санхүүгийн хувьд  биеэ даасан аймаг юм.

      Аймгийн хэмжээгээр 2016 онд 4137 малчин өрхөд 7477 малчин байгаа нь өмнөх оноос нэмэгдэж, нийт малчин өрхийн 82.3%  нь цахилгааны эх үүсгүүртэй, 71.2% нь телевизортэй, 52.9% нь автомашинтай, 51.2% нь мотоциклтой, 79.1%  гар утас ашиглаж  байна.  

Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутагтай, эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвлийн улиралд -40 хэм хүртэл хүйтэрдэг, салхины дундаж хурд 4.2-4.6 м/сек, зарим үед 35 м/сек хүртэл ширүүсдэг, хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зудын аюул цөөн бус удаа тохиодог, сүүлийн жилүүдэд  цөлжилт хурдацтай явагдаж байна. Гадаргын усны нөөц бараг үгүйгээс хатуулаг ихтэй гүний усыг татаж унд, хоол, ахуй амьдрал, мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлд ашигладаг.

Аймгийн нутаг дэвсгэрт  уул уурхайн 560 тусгай зөвшөөрөлтэй  аж ахуйн нэгж байгаагаас 128 нь ашиглалтын, 360 нь хайгуулын үйл ажиллагаа эрхэлж,  Айраг, Даланжаргалан, Сайхандулаан, Иххэт сумдад дунджаар  хувь хүмүүс жонш  олборлож, хөдөлгөөнт, бүртгэлгүй хүн амын тоог нэмэгдүүлж байна.  

Дорноговь аймаг нь махны хэрэглээг 100%, сүү сүүн бүтээгдэхүүнийг 75.1%, гурилан бүтээгдэхүүнийг 4.3%,  төмс  хүнсний ногооны 15.6%-ийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, үлдсэн хувийг Улаанбаатар хот, БНХАУ-аас хилийн боомтоор дамжуулан татан авч хэрэглэж байгаа нь хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдаж, хүнсний аюулгүй байдлын эрсдлийг дагуулж байдаг

1.2. Хүн амын эрүүл мэндийн өнөөгийн байдал

Хүн амын дунд таргалалт, зохисгүй хоололт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ зэрэг эрсдэлт хүчин зүйлийн тархалт их байгаа нь чихрийн шижин, артерийн даралт ихдэх өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалтын тохиолдол тэдгээрийн хүндрэлд нөлөөлж байна. 2010 оны хүн ам, орон сууцны тооллогоос харахад  гэрт амьдардаг өрхийн 47.2% нь баталгаатай эх үүсвэрээс ундны усаа авч, 52.8%нь баталгаагүй ундны ус хэрэглэж байгаа ба тэдний 37.1% нь булаг шанд,  15.7% нь зөөврийн ус хэрэглэдэг, гэрт амьдардаг өрхийн 36.4% нь  бие засах тодорхой цэггүй гэсэн байна.

      Ундны усны 39 эх үүсвэрт хийсэн /МХЕГ.2016 он/ лабораторийн шинжилгээгээр тус аймгийн ундны ус нь хатуувтар гэсэн ангилалд багтаж, усны найрлага дахь химийн бодисын хэмжээ  зөвшөөрөгдөх хэмжээ /уран 1-23 дахин их, фтор 1-2,2 дахин их, хүнцэл 2-8 дахин их, нитрат  7 дахин их, нитрит 2-4 дахин их, магни 1-33 дахин их/ нь Монгол улсын “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS: 900-2005 cтандартын шаардлагыг хангахгүй байна.

Судалгаагаар хүүхдүүдийн 71.8%, насанд хүрэгчдийн 91.1% нь шүд цоохортох өвчтэй / шүдний эмч Т.Зангад 2006он/ байсан байна.             

Сум орон  нутаг, иргэдийн  хүсэлтээр  аймгийн   хэмжээнд шүдний эмчийн явуулын  үзлэгийг 3 жил  дараалан  зохион  байгуулж,  нийт 2950  хүүхэд хамрагдсаны 61.4 – 88.9% нь шүдний өвчтэй байсан ба  53.8 – 90.7%-ийг  эмчлэн  эрүүлжүүлжээ.  Зарим сумдууд усны шүүлтүүр суурилуулах арга хэмжээг шат дараалалтай хэрэгжүүлж эрүүл мэндийн болон хүүхдийн байгууллагууд, эцэг эхийн оролцоо, хамтын ажиллагааг сайжруулснаар амны хөндийн өвчлөлийг 28.0% хүртэл бууруулсан. 

     ДЭМБ-ын  техник туслалцааны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Усыг унд ахуйд зөв хэрэглэж хэвшүүлэх зан үйл төлөвшүүлэх” төслийн хүрээнд Усны  аюулгүй байдлын төлөвлөгөөтэй болж, Сайншанд сумын болон Хатанбулаг сумын төвийн усан хангамжийн эх үүсвэрт хүнцэл шүүгчийг суурилуулж, 380 өрх, 3894 иргэн, сургууль цэцэрлэгийн 5786 хүүхдийг  ундны усны эрүүл ахуйн чиглэлээр сургалтанд хамруулжээ. Мөн Солонгос улсын сайн дурын байгууллагын хандиваар хоолны давснаас хлор ялгаж, усыг хлоржуулах төхөөрөмжийг Сайншанд сумын төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрт суурилуулж өгснөөр ундны усны чанар, аюулгүй байдал дээшилсэн. Гэтэл Сайншанд сумын хүн ам жилээс жилд өсч байгаа боловч стандартын шаардлага хангасан бохир ус цэвэрлэх байгууламж байхгүй, хөрсний бохирдлыг үүсгэсээр байна.

        Аймгийн МХГ-ын шинжилгээгээр Сайншанд сумын  орчны хөрс нь  хими/ хүнцэл 8-10мг/кг/, нян судлал /нянгийн урөнхий тоо 45*106-72*106/-ын үзүүлэлтээр Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2008, Хот суурин газрын хөрсний ариун цэврийн үнэлгээний  үзүүлэлтийн  норм  MNS 3297:91  стандартуудын шаардлага хангахгүй байна гэж дүгнэжээ.

Аймгийн хэмжээнд  хүн амын дунд халдварт  бус өвчний тохиолдол  жилээс  жилд нэмэгдэж, 2016 онд 6894.8 болж өмнөх оноос 1149.5-р нэмэгдсэн,  халдварт бус өвчний эрт илрүүлгийн хамралт 2016 онд  78.5%-д хүрч  сайжирсан  нь халдварт бус өвчлөл нэмэгдэхэд нөлөөлжээ. Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчлөлөөс амьсгал, хоол боловсруулах, шээс бэлгийн, зүрх судас, нүдний дайврын өвчлөлүүд тэргүүлж байна.

      Тэгвэл хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгаанд зүрх судасны өвчин, осол гэмтэл, хорт хавдар, хоол боловсруулах, амьсгалын эрхтэн тогтолцооны өвчнүүд  орж байгаа ба сүүлийн жилүүдэд /2015-2016/ хорт хавдар, осол гэмтлийн шалтгаант нас баралтууд тэргүүлэх болсон нь зам  тээврийн ослын тоо нэмэгдэж, хавдрын эрт илрүүлэлт, хүн амын эрүүл мэнддээ тавих анхаарал, эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгаатай холбоотой.

 Аймгийн хэмжээнд 2015 онд 10000 хүн амд ноогдох хорт хавдар 24.6 байгаа нь улс /161.8/, аймгуудын /28.3/ дундажаас доогуур үзүүлэлт боловч 10000 хүн амд ногдох хавдрын шинэ тохиолдол  2016 онд 20.6 болж 2013 оны түвшнээс 0,9-өөр нэмэгдэж, нийт өвчлөгсдийн 55.9% нь эрэгтэй, 44.1% нь эмэгтэйчүүд, 62.3% нь хөдөө орон нутгийн, 37.7% нь суурин газрын оршин суугчид байна. Нийт хорт хавдраар өвчлөгсдийн 20.8% нь эрт үедээ, 79.2% нь хожуу үедээ  оношлогдож, оношилогдсноос хойш 5 ба түүнээс дээш жил амьдарсан хүний тоо нэмэгдэхгүй /2015-2016 онд  32,9% - 32,2%/ байгаад анхаарах хэрэгтэй юм.

 Хорт хавдрын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгаанд  элэг /58.7%/, ходоод/17.5%/, нойр булчирхай/9.5%/, улаан хоолой /7.9%/, уушиг/6.3%/-ны  хавдар  эзэлж байгаа бол нас баралтын тэргүүлэх шалтгаан нь элэг /56.7%/, ходоод /14.9%/, уушиг /11.9%/, нойр булчирхай /10.4%/,  улаан хоолойн /6.0%/ хавдар  орж  улс, аймгуудын дундажаас  өндөр байна.

 Дороноговь аймаг 10000 хүн амд ногдох халдварт өвчний тохиолдлоороо улс аймгуудын дундажаас тогтмол өндөр үзүүлэлттэй байдаг. 10000 хүн амд ногдох халдварт өвчин 2016 онд 266.9 болж  улс /227.8/, аймгийн /177.5/  дундажаас өндөр  байна. Тус аймаг нь сүрьеэгийн өвчлөл өндөртэй аймгуудын нэг бөгөөд 10000 хүн амд 12.7 буюу аймгуудын дундажаас 3.2-оор их, өвчлөгсдийн 54.8% нь эрэгтэйчүүд, 41.6% нь  ажилгүй хүмүүс,  нийт өвчлөлийн 72.2%-нь хүн амын төвлөрөл ихтэй Сайншанд, Замын- Үүд сумдад бүртгэгдэж байгаа нь хүн амын шилжилт хөдөлгөөн, ядуурал, хотжилт, орчны бохирдол, хүн амын эрүүл мэндийн боловсрол, зан үйл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж зэрэг олон хүчин зүйлстэй холбоотой юм. Сүүлийн жилүүдэд олон эмэнд дасалтай сүрьеэ /ОЭДС/, хүүхдийн сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж, 2014-2016 онд ОЭДС-24,  хүүхдийн сүрьеэ –21 тохиолдол бүртгэгдэж, 2014-2016 онд сүрьеэ өвчнөөр  19 хүн нас барж, сүрьеэ өвчний оношийн баталгаажилт 2016 онд 68%, эдгэрэлт нь 85.4% -д хүрч  улсын дунджаас 2%-иар доогуур буюу тэр түвшинд  байгаа нь цаашид  анхаарах асуудлын нэг болоод байна.

2016 онд БЗДХ-ын 370 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох өвчлөл өмнөх оноос 1.4-өөр нэмэгдэж, нийт өвчлөлийн 38.1% нь заг хүйтэн, 37.5% нь тэмбүү, 24.3 % нь трихомониаз байгаа ба  тэмбүү, заг хүйтний халдвар улс, аймгийн дунджаас 1-7.3-аар  өндөр байна. БЗДХ-аар өвчлөгсдийн 45.1%-ийг ажилгүй, 12.1%-ийг оюутнууд, 51%- нь 20-29 насны залуучууд, БЗДХ-ын кабинетаар үйлчлүүлэгсдийн 54.9%, бүртгэгдсэн өвчлөлийн 60.2% нь эмэгтэйчүүд байгаад анхаарч урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эдгээр зорилтод бүлгийн хүн амд, ялангуяа эрэгтэйчүүдийн дунд байгаа БЗДХ-ыг илрүүлэхэд чиглүүлэх шаардлагатайг харуулна.

2016 онд жирэмсний хяналтанд орсон эмэгтэйчүүдийн 2.6%-д  нь (улсын дундаж 1.9%) тэмбүү өвчин илэрсэн бөгөөд эрт илрүүлж, эрүүлжүүлснээр төрөлхийн тэмбүүгийн тохиолдол бүртгэгдээгүй ч  төрөлхийн тэмбүү гарч болох эрсдэл байгааг анхааруулж байна.

     Бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын цочмог халдварт өвчин, томуу, томуу төст өвчин, уушигны хатгалгаа өвчний тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж, бага насны хүүхдийн нас баралтын шалтгаан болж байгаа учир улиралчлалыг угтуулан томуугийн эсрэг  вакцины нөөцийг бүрдүүлж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, сайн  дурын дархлаажуулалтыг  өрнүүлэх,  иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах хэрэгтэй байна. 2016 онд улаанбурханы дэгдэлт болж  нийт улаанбурханаар өвчлөгсдийн 77.4% нь вакцинд хамрагдах насны хүмүүс байсан нь дархлааны тогтоц буурсан,  бүрэн тунд хамрагдаагүй  зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн байх магадлалтай.

Дорноговь аймаг нь БНХАУ-тай хил залгаа байрладаг, Ази Европыг холбосон төмөр зам, автозам 6 сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг, байнгын үйл ажиллагаатай хилийн боомтуудтай, хил худалдаа, ачаа тээвэр, хүн амын шилжилт хөдөлгөөн,  хөдөлгөөнт хүн ам ихтэй, 1996 онд  Сайншанд  суманд холер өвчин бүртгэгдсэн байлууд нь SARS, томуугийн цар тахал, гар хөл амны өвчин, улаанбурхан зэрэг шинэ болон дахин сэргэж буй халдварууд зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй аймаг гэдгийг мартаж болохгүй юм.

Дорноговь аймгийн  нийт хүн амын 27.1%-ийг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд эзэлж, жилд дундажаар 1481 эх эсэн мэнд амаржиж, 1491 хүүхэд эсэн мэнд бойжиж байна. Жирэмсний хяналтыг сайжруулах зорилгоор  2007 оноос “Жирэмсний давхар хяналт”-ын тогтолцоог нэвтрүүлж, жирэмсэн, төрөх эхчүүдийн эрүүл мэндийн байдалд  давхар хяналт тавьж ажилласнаар жирэмсний эрт үеийн хяналтын хамралт  85.4%, жирэмслэлтээс сэргийлэх аргын хэрэглээний түвшин 62.8%-д хүрч  сүүлийн 3 жил дараалан эхийн эндэгдэлгүй ажиллав. Гэсэн ч жирэмсний хожуу үедээ хяналтанд орох тохиолдол дорвитой  буурахгүй байгаа нь хотжилт, дэд бүтцийн хөгжил, уул уурхай, байнгын ажиллагаатай хилийн боомт, оюутан  сурагчид, түр оршин суугч, шилжилт хөдөлгөөн, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна.

2016 оны байдлаар 1000 амьд төрөлтөд ногдох перинаталь  эндэгдэл 11.1 промиль байгаа нь улс аймгуудын дунджаас доогуур үзүүлэлт боловч эндэгдлийн шалтгаан нь амьгүй болон дутуу төрөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйл нь эхийн эрхтэн тогтолцооны эмгэг, хожуу хордлогын хүнд хэлбэр болж байна.

2016 онд 1000 амьд төрөлтөд ногдох нялхас /14.6/, хүүхдийн  эндэгдэл /16.7/ байгаа нь  улс аймгуудын дунджаас доогуур үзүүлэлт  боловч 2015 оны түвшнээс 2.3-4.4 промилиор өссөн нь хүүхдийн эндэгдэл тууштай буурахгүй, төрөлт нэмэгдэхэд буурч, төрөлт буурахад өсч байгаад анхаарах хэрэгтэй юм.

       Нялхсын эндэгдлийн 72.7%-ийг эрт нярай үеийн эндэгдэл эзэлж, гол шалтгаан нь эхийн эрүүл мэнд, дутуу төрөлт, төрөлт тойронгийн эмгэг, гажиг хөгжил байгаа бол 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн гол шалтгаан нь уушигны хатгалгаа, осол гэмтэл, эцэг эхийн хүүхдээ асрах мэдлэг, чадвар,  хүүхдийн аминд аюултай байдал, эмнэлгийн тусламж эрт хайх  мэдлэг дутмаг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн хангалтгүй зэрэг  асуудлууд байна.

Аймгийн хүн амын  7.8%-ийг өсвөр насны хүүхдүүд эзэлдэг бөгөөд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, АШУҮИС-ийн салбар зэрэг сургуульд  20 хүртэлх насны 1277 өсвөр насны хүүхэд, залуучууд суралцаж байна. 2016 онд өсвөр насныхан,  залуучуудын дунд нийт 4973 өвчлөл бүртгэгдэж, түүний 25.5% нь хоол боловсруулах, 17.8% нь бөөр, шээс ялгаруулах, 13.0% нь амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг, 12.5% нь хараа буурах, нүдний дайврын эмгэг, 9.9% нь  арьс харшлын  эмгэг  байна.

 Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын  дунд  хийсэн судалгаагаар /ЭМГ. 2014 он/  нийт 842 хүүхдийн 1.3% тамхи татдаг, тэдний 48.6% сониуч зангаасаа болж тамхи татаж эхэлсэн, 34.2% найз нөхөдтэйгээ нийлэхээрээ тамхи татдаг, 45.5% тамхины хор хөнөөлийн талаар мэдлэг тааруу,  15-24 насны залуучуудын дунд хийсэн судалгаагаар /НЭМҮТ, АШИУС-ын НЭМ-ийн сургууль/ хөвгүүдийн 25%, охидуудын 5.0% нь архи хэрэглэдэг, хөвгүүдийн 58.0%, охидын  5.0% нь тамхи татдаг, нийт тамхи татдаг залуусын 71.4% нь сүүлийн 12 сарын хугацаанд тамхинаас гарах ямар нэг оролдлого хийсэн гэжээ.  Мөн 2016 онд 10-14 насны 1 хүүхэд, 15-20 насны 8 залуу амиа егүүтгэх оролдлого хийсэн гэсэн статистик тоо байна. Дээрх судалгаа, статистикээс харахад халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл болох архи тамхины хэрэглээ, сэтгэцийн тулгамдсан асуудлууд өсвөр үе, залуучуудын  дунд байгаа нь анхаарал татаж  байна.

Сүүлийн жилүүдэд 20 хүртлэх насны охидын жирэмслэлт жилд дунджаар 169 бүртгэгдэж  жилээс жилд нэмэгдэж, 2015 оны байдлаар улс аймгуудын дундажаас  охидын жирэмслэлт 3.48 пунктээр, төрөлт  3.2 пунктээр, үр хөндөлт  3.1 пунктээр тус тус өндөр байна.  Охидын жирэмслэлт  үр хөндөлтөөр төгсч байгаа нь цаашдаа үргүйдэл, эмэгтэйчүүдийн архаг өвчнөөр өвчлөх, нярайн эндэгдэл нэмэгдэх  эрсдлийг дагуулж байдаг.

1.3.  Аймгийн эрүүл мэндийн салбарын  тогтолцоо, тулгамдсан асуудлуудад авч буй хариу арга хэмжээ

Эрүүл  мэндийн  газар нь аймгийн Засаг даргын  дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд үйл ажиллагаандаа  Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж  үйлчилгээний тухай болон бусад хууль тогтоомжууд, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон аймгийн өөрөө  удирдах байгууллагын  бодлого шийдвэрийн биелэлтийг хангаж,  өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудыг удирдлага арга зүйгээр хангаж, хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хариуцан  ажилладаг байгууллага юм. 

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх ”Хөгжлийн төлөө хамтдаа”  хөтөлбөрт  “Хүн амыг өвчнөөс сэргийлэх мэдлэг дадал, хандлагад төлөвшүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөлийг бууруулж, дундаж наслалтыг уртасгана” гэсэн зорилгыг дэвшүүлж, хүн амын эрчимтэй шилжилт хөдөлгөөн, уул уурхай, хотжилт, орчны бохирдол зэргээс үүдэлтэй эрүүл мэндийн олон тулгамдсан асуудлыг  Монгол улсын Засгийн газар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга түүний тамгийн газар,  уул уурхайн компаниудын дэмжлэг санаачлагаар  шат дараалалтай шийдвэрлэхийн зэрэгцээ анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, эх, хүүхдийн эндэгдлийг  бууруулах, халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийг сайжруулах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах зэрэг чиглэлээр амжилттай ажиллаж байна.

Эдгээр үйл ажиллагааны үр дүнд Мянганы хөгжлийн зорилт (MХЗ)-ын эх, хүүхдийн зорилтууд амжилттай хэрэгжиж, сүүлийн 3 жил дараалан эхийн эндэгдэлгүй ажиллаж, нялхас, хүүхдийн эндэгдлийг улс аймгуудын дундажаас бууруулж, дархлаажуулалтын хамралт нэмэгдэж, дархлаажуулалт бүхий халдварт өвчин буурах хандлагатай байгаа юм.

Тус аймаг нь Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого, Засгийн газрын үндэсний хөтөлбөр, стратегиудыг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ  хүн амын эрүүл мэндийг дэмжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр “Эрүүл Хот”, “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл”,“Эрүүл ирээдүй“  зэрэг орон нутгийн хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсэн.

Мөн Сайншанд, Замын –Үүд  сумын нэгдсэн эмнэлгүүдэд НҮБХАС-ын дэмжлэгтэй “Өсвөр үеийн ирээдүйн босго төв”-ийг байгуулж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын дэмжлэгтэй “Зүрх судасны төв, Эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжил МОН/005”, “Эх нярайн тусламжинд зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх нь MNG4R203” төслүүд, Азийн хөгжлийн банкны /АХБ/ Эрүүл мэндийн салбарын хөгжил 1, 5 дугаар төслүүд, Мари стопс ОУБ-ын Данида төсөл,  Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төсөл”, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, үндэсний болон олон улсын байгууллагууд эмнэлгийн  тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулах, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр хангах, эмч мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. 

 Эрүүл мэндийн тогтолцооны сул тал нь эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагын тогтвор суурьшил, дадлага туршлага, удирдах, манлайлал, төлөвлөлт хяналт, зохицуулалт төлөвшөөгүй, үйл ажиллагааны уялдаа холбоо тааруу, хүний нөөцийн  төлөвлөлт,  санхүүгийн  хүртээмж, зохицуулалт хангалтгүй явдал юм. Нөгөө талаар эрүүл мэндийн талаарх нэгдсэн бодлого, салбар хоорондын хамтын ажиллагаа дутагдалтай, хүний эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжилд хангалтгүй тусгадаг, хүн амын төвлөрөл шилжилт хөдөлгөөн, уул уурхайн үйлдвэрлэл, хүн амын эрүүл аж төрөх мэдлэг дадал хангалтгүй, халдварт болон халдварт бус өвчин, осол гэмтэл, төрөл бүрийн хордлого ихэсч байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ачааллыг нэмэгдүүлж улмаар хүний нөөц, техник технологийн  эрэлт хэрэгцээ өсөхөд нөлөөлж байгаа юм.

Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарт 2016 оны байдлаар төр хувийн хэвшлийн нийт 72 эрүүл мэндийн байгууллагад 931 хүн ажиллаж байгаагийн 18,2%  нь их эмч, 3% нь  эм зүйч, 23,4% нь сувилагч, 20,5%нь эмнэлгийн мэргэжилтэн, техникч, 34,9% нь бусад ажилтан байгаа ба 82,7%-ийг эмэгтэй, 17,3%-ийг эрэгтэйчүүд эзэлж  байгаа нь  жендерийн харьцаа алдагдсаныг харуулна.

      Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэхэд  анхаарч  ажилласнаар доктор, анагаах ухааны болон төрийн удирдлагын магистр 41,  нийт эмч мэргэжилтний 17,8% нь мэргэшлийн ахлах, тэргүүлэх зэрэгтэй, их эмчийн 65,4%, сувилагчийн 34%нь нарийн мэргэжил эзэмшсэн байна.

      Тус аймгийн их эмч, сувилагчийн харьцаа 1.0 / улс 1,1, аймгуудын дундаж 1,4/, 2015 онд 10000 хүн амд ногдох хүний их эмч 32.5, сувилагч 32,2 байгаа нь улс байгуудын дундажаас доогуур үзүүлэлт бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлгийн  хүний нөөцийн хангалт стандартаар байвал зохих тооноос 50% доогуур байна.

Төрийн өмчийн нийт 23 байгууллагын  нийт санхүүжилтийн 73.5%-ийг улсын төсөв, 24.8%-ийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, 1.7%-ийг үндсэн ба туслах үйл ажиллагааны орлогоор бүрдүүлж, нийт төсвийн 63.9% нь цалин, нийгмийн даатгалын  шимтгэлд, 16.8 % нь тогтмол зардалд, 15.1 % нь эм, хоолны зардалд, 0.8 % нь үндэсний хөтөлбөрийн зардалд, 4.2 % нь үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг боловч хүрэлцээ муутай, хэрэгцээтэй зардалд шилжүүлэн зарцуулах уян хатан  механизм  байддаггүй,  төсөв санхүүгийн өсөлт нь эм оношлуур, хүнс, бараа материалын үнийн өсөлттэй уялддаггүй нь эмнэлгийн тусламжийн чанар хүртээмжид сөргөөр нөлөөлдөг. 

2016 онд  салбарын хэмжээнд нийт  1493.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж өмнөх оныхоос 1266.4 сая төгрөгөөр нэмэгдэж  орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, хандив тусламж өмнөх жилээс өссөн байна.

       Дорноговь аймгийн хэмжээнд орон нутгийн өмчийн болон хувийн хэвшлийн 45 эм хангамжийн байгууллага, эмийн сан, эм эргэлтийн сангууд үйл ажиллагаа явуулдаг. Бусад аймгуудаас онцлог нь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГ үйл ажиллагаа  явуулж, аймгийн төв, 14 сум багт эмийн сантай, сумын ЭМТ-ийг эм эмнэлгийн хэрэгслээр хангаж, иргэдэд үнийн хөнгөлөлттэй жороор үйлчилдэг. Нийтийн үйлчилгээтэй  эмийн  сангуудын 39.1% нь 1-р зэрэглэлийн, 60.8% нь  2-р зэрэглэлийнх бөгөөд 38% нь ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр иргэдэд үйлчилдэг. 

Сум/ тосгоны эрүүл мэндийн төвийн болон сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны MNS5081:2013, аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны  MNS5095:2013 стандартын дагуу нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт 2 дах шатлалын эмнэлгүүдэд 48.3%, анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд  61%-тай, нийт ЭМБ-ын хэмжээнд 54.6%  байна. 

      Аймгийн хэмжээнд лабораторийн  үйлчилгээг 2 нэгдсэн эмнэлэг голлон гүйцэтгэдэг бөгөөд сүүлийн 5 жилд Монгол улсын Засгийн газар, Европын холбоо, Дэлхийн банк, Глобаль сангийн ДОХ,сүрьеэгийн төсөл, Арево групп зэрэг гадаад дотоодын  хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжийн шинэчлэл, хангамж  эрчимтэй хийгдэж,  иммунологи, биохими, гематологи, шээсний зэрэг бүрэн автомат анализаторуудыг ашиглаж, 18- 23 төрлийн шинжилгээ, сүрьеэгийн хүчилд тэсвэртэй нян илрүүлэх, эд эсийн шинжилгээг хийж байна.

2014 онд улсын төсвийн 2,023.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд “Оношилгооны төв” байгуулж, Азийн  хөгжлийн  банкний  “Эрүүл мэндийн салбарын  хөгжил-5” төслөөр 359.8 сая төгрөгийн цусны төвийн тоног төхөөрөмж, 57.2 сая төгрөгийн барилгын засвар үйлчилгээг хийж, шинээр дуран, компьютер томографи, шүдний дэлгэмэл рентген оношилогооны болон гемодиализ, дурангийн мэс заслын тоног төхөөрөмжтэй болж иргэд орон нутагтаа үйлчлүүлэх боломж нэмэгдэж байна. 

Эрүүл мэндийн байгууллагуудын 35% нь 34-61 жилийн, 15% нь  24-29 жилийн, 50% нь 9-18 жилийн насжилттай барилга байгууламжтай байна. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар эмнэлгүүдийн барилгыг их засваруудыг шат дарааллаар хийж байгаа боловч зарим  сум,  өрхийн эрүүл мэндийн төв, халдварт, хүүхдийн эмнэлгүүдийн барилгыг шинээр барих шаардлагатай байна. 

     Төрийн өмчийн эрүүл  мэндийн байгууллагуудын нийт автомашины 80%-нь 2008 - 2012 онуудад ашиглалтад орсон, засвар үйлчилгээ хийх, 4 автомашиныг шинэчлэх, багийн эмч нарыг  мотоциклжуулах, 2 сумын эмнэлгийг өндөр хүчдэлийн цахилгаан шугамд холбох, интернеттэй болгох, ундны усны хангамж, аюулгүй байдлыг сайжруулах  шаардлагатай байна.

Аймгийн эрүүл мэндийн салбарт Health-info 3.0”, ДЭМБ-ын “ Нярайн эрт үеийн  нэн шаардлагатай тусламж” хөтөлбөрийн хүрээнд “District Health information Software 2”, интернетэд суурилсан томуугийн мэдээллийн систем зэрэг программуудыг ашиглан удирдлагын мэдээллийн тогтолцоог сайжруулж байна. “Цахим эрүүл мэнд”  төслийн хүрээнд Эрүүл мэндийн байгууллагуудын компьютер, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлж, аймгийн нэгдсэн эмнэлэг телемедицинд холбогдсноор цаг үеийн мэдээ мэдээлэл дамжуулах, үндэсний төвүүдээс оношилгоо, эмчилгээний зөвлөгөөг  шуурхай авах,  яаралтай тусламжийг цаг алдалгүй чанартай үзүүлэхэд чухал үр дүнгээ өгч байна.

2016 онд  аймгийн  эрүүл мэндийн салбарын хэмжээнд 535 эмнэлгийн ор ажиллаж 15910 хүн хэвтэн эмчлүүлж, амбулаториор 396466 хүн үйлчлүүлсэн нь 2015 оныхоос хэвтэн эмчлүүлэгч 14.6%-иар, амбулаториор  үйлчлүүлэгч  3.5%-иар тус  тус   нэмэгджээ.        

Аймгийн  хэмжээнд 2016  онд  осол  гэмтэл,  гадны  шалтгаант  өвчлөлийн   13.1%-ийг,  нас баралтын 32.5%-ийг зам тээврийн осолд өртөгсөд эзэлж, яаралтай тусламж шаардлагатай үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэж байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд сөргөөр нөлөөлж байна. Нийт нас барагсдын  65.1% нь эрэгтэй хүмүүс байгаа нь  эрчүүдийн эрүүл мэндэд анхаарал тавих шаардлагатайг харуулна.

         2016 онд яаралтай  тусламжийн  дуудлага 1355-аар өсч  20391 болж, яаралтай тусламжийн тасаг, хэсэгт нийт 29084 хүнийг хүлээн авснаас  11.0% нь яаралтай тусламж шаардлагатай, 24.9% нь эмнэлэгт хэвтэх шаардлагагүй  үйлчлүүлэгч байсан нь анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх  шаардлагатай байгааг харуулж байна.

        Нарийн мэрэгжлийн яаралтай тусламжийг хөдөөгийн иргэдэд аль болох түргэн шуурхай үзүүлэхийг хичээж үйлчилдэг, гэхдээ зам хол, бартаа ихтэй, зориулалтын бус автомашинаар үйлчилдэг байдал нь цаг хугацаа алдах, өвчтний биеийн байдал хүндрэх, замдаа яаралтай тусламж үзүүлэх боломж нөхцөл байдаггүй зэрэг  хүндрэлийг үүсгэж улмаар  эмч мэргэжилтнүүд, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, сэтгэл ханамжийг бууруулдаг. 

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хилийн цэргийн заставын бие бүрэлдэхүүн  тэдний ар гэрийхэн, бага насны хүүхдүүд, оюутнууд, дотуур байрны сурагчид, хүний асаргаанд байдаг хүнд    өвчтөнүүдэд  тусламж үйлчилгээг хэрхэн хүртээмжтэй үзүүлэх талаар судлаж, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай.

Орон нутгийн хүн амын эрүүл мэндийн байдал, эрүүл мэндийн талаарх бодлого, салбар хоорондын хамтын ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагын хөгжил, хүчин чадал, тусламж үйлчилгээний чанар хүртээмж шуурхай бэлэн байдлыг сайжруулах, оновчтой зохион байгуулалтыг  Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого,  Засгийн газар, Эрүүл мэндийн яамны бодлого шийдвэртэй  уялдуулан шинэчлэх шаардлагатай байна.

 

Хоёр. Дэд  хөтөлбөрийн зорилго

 

Хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношлогоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар чанартай, тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж хүний дундаж  наслалтыг  уртасгахад оршино.

Гурав. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

 

Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах  зарчмуудыг  баримтална.

3.1.      Иргэдийн эрүүл мэндийн байдал, өвчин эмгэгийн төрөл, оршин суугаа газар, нас, хүйс, боловсрол, бэлгийн чиг хандлага, хэл, үндэс угсаагаар ялгаварлахгүй байх;

3.2.      Үйлчлүүлэгчийн эрхийг дээдэлсэн, тэдний эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн байх;

3.3.      Нотолгоонд суурилсан, орчин үеийн оношлогоо, эмчилгээний техник, технологийн дэвшлийг нэвтрүүлсэн байх;

3.4.      Сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан байх;

3.5.      Бодлогын хэрэгжилт ил тод, нээлттэй байх;

3.6.      Бүх нийтийг  тусламж үйлчилгээнд жигд хамруулах;

3.7.      Тусламж үйлчилгээнээс  хэнийг ч  орхигдуулахгүй байх;

3.8.      Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоог хангасан байх.

 

Дөрөв. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл

 

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр(ЭМТБДХ)-ийг хэрэгжүүлэх дараах  8 тэргүүлэх чиглэлийг дэвшүүлэв.

1.   Нийгмийн эрүүл мэнд ;

2.   Эмнэлгийн тусламж үйлчилгээ;

3.   Хүний нөөц;

4.   Эрүүл мэндийн санхүүжилт;

5.   Эрүүл мэндийн технологи;

6.   Эм зүйн тусламж үйлчилгээ;

7.   Мэдээллийн технологи;

8.   Эрүүл мэндийн салбарын удирдлага, зохион байгуулалт, ил тод байдал.

Тав. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтууд

 

Дэд хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор дараах зорилтуудыг чиглэл бүрээр дэвшүүлж байна.

 Нэгдүгээр  тэргүүлэх чиглэлийн  хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна.

 

5.1 Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр

5.1.1.   Эрүүл мэндийн асуудлыг бусад салбарын бодлогод тусган уялдуулж, нэгдсэн зохицуулалттайгаар  хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлснээр хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулах;

5.1.2.   Хот, суурин, уул уурхайн бүс нутгийн агаар, ус, хөрсний бохирдлын шалтгаан, үр дагаврыг тандах, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлийг бууруулах, арилгах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;

5.1.3.   Импортын болон дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний агууламж, аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулан хүн амын эрүүл, зохистой хооллолтыг дэмжих замаар хүн амын дундах жингийн илүүдэл, амин дэм, эрдэс бодисын дутагдлыг бууруулах;

5.1.4.   Хүүхдийг эхийн сүүгээр хооллох, хүүхдийн хоол тэжээлийн асуудлаар эцэн эхчүүд,  хамтрагч талуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх;

5.1.5.   Гэнэтийн аюул, байгалийн гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчинийн дэгдэлт зэрэг нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн нөөцийн бэлэн байдал, хариу арга хэмжээг  шуурхай авах чадавхийг бүрдүүлэх;

5.1.6.   Эрүүл, аюулгүй ажлын байрыг дэмжих зорилгоор ажил олгогчдод хандсан цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;

5.1.7.   Хүн амд, ялангуяа хүүхдийн байгууллага, их дээд, сургуульд суралцагчдад эрүүл мэндийн мэдлэг олгох, ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгаа хийх, иргэдийн эрүүл мэндийн талаарх хүчин чармайлтыг дэмжих, урамшуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хүн амын ёс заншилд тохирсон уламжлалт анагаах ухааны аргыг ашиглан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйл, аж төрөх хэв маягийг төлөвшүүлэх;

5.1.8.   Гэр бүл төлөвлөх, эмэгтэйчүүд эсэн мэнд амаржих, эх, хүүхдийн эндэгдлээс сэргийлэх, өсвөр үеийг бэлгийн амьдралд бэлтгэх зэрэг нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;

5.1.9.   Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр орон нутгийн түвшинд тогтвортой бүтэц бий болгон чадавхижуулах замаар эрүүл мэндийн байгууллагуудын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;

5.1.10.        Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчлөлийн тархалтыг бууруулах, эрт илрүүлэх, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, иргэн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвхтэй оролцоонд тулгуурлан хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаан, үр дагаврыг судлах, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх архи, тамхи зэрэг  эрсдэлт хүчин зүйлийг бууруулах үйл ажиллагааг сайжруулах;

5.1.11.     Хүн амын дунд зонхилон  тохиолдох  халдварт өвчний тархалтыг бууруулах,  урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтын үйл ажиллагааг өргөжүүлж,  шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах.

 

5.2. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр

5.2.1.      Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүн амын нягтрал, газар зүйн байршил, хүн ам зүйн бүтэц,  өвчлөл, шилжилт хөдөлгөөн, хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрэлт, хэрэгцээтэй уялдуулан зохион байгуулах;

5.2.2.      Өрх, сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг багцын дагуу үзүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн чирэгдлийг багасгах;

5.2.3.      Өмчийн хэлбэрээс үл хамааран орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг үйл ажиллагааны нэгдмэл байдлаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг болгох;

5.2.4.      Эрүүл мэндийн байгууллага хооронд үйлчлүүлэгчийг шилжүүлэх, мэдээлэл солилцлох үйл ажиллагааны уялдаа холбоо, шуурхай байдлыг сайжруулан эмнэлгийн тусламж, үйлчилгээний чирэгдлийг бууруулах;

5.2.5.      Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь “үйлчлүүлэгч төвтэй” байж, тусламж, үйлчилгээний төрөл, гүйцэтгэлтэй уялдсан бие даасан магадлан итгэмжлэл бүхий чанарын удирдлагыг нэвтрүүлэх;

5.2.6.      Зонхилон тохиолдох өвчний оношилогоо, эмчилгээний үр дүн, тасралтгүй байдлыг хангах байнгын хяналтын тогтолцоог бүрдүүлэн сэргийлж болох өвчний хүндрэл, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулах;

5.2.7.      Эмнэлгийн яаралтай тусламжийн төвлөрлийг сааруулах, түргэн тусламжийн дуудлагын хугацааг багасгах, алслагдсан болон газар зүйн саад бэрхшээлтэй нутагт оршин сууж байгаа иргэдэд үзүүлэх яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх;

5.2.8.      Тусламж, үйлчилгээний анхан болон лавлагаа шатлалд уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг орчин үеийн  анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх;

5.2.9.      Сэргээн засах, хөнгөвчлөх, сувилахуйн тусламж, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, олон улсын жишигт хүргэх;

5.2.10.  Орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, өндөр хөгжилтэй орны эмч, эмнэлгийн мэргэжилтнийг багаар нь урьж ажиллуулах, эмч мэргэжилтэнг сургаж чадавхижуулах замаар өндөр технологи, ур чадвар шаардсан тусламж, үйлчилгээг орон нутагтаа үзүүлдэг болох;

5.2.11.  Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, мэргэжлийн нийгэмлэг, холбоодтой уялдаа холбоотой ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө авах, судалгаа шинжилгээ хийх, эмнэлгийн мэргэжилтэнг сургах, хөгжүүлэх;

5.2.12.  Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа өвчин, эмгэгийн оношилгоо, эмчилгээнд түлхүү анхаарч, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.

 

5.3.        Хүний нөөцийн чиглэлээр

5.3.1.      Салбарын хүний нөөцийн бодлоготой уялдуулсан орон нутгийн хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээтэй нийцүүлэн хүний нөөцийг төлөвлөх, нэн шаардлагатай мэргэшлээр эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, орон нутгийг эмнэлгийн мэргэжилтнээр хангах, мэдлэг чадварыг дээшлүүлэх; 

5.3.2.      Аймгийн нэгдсэн эмнэлгийг АШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн түшиц  эмнэлэг болгох замаар эмнэлэг сургуулийн холбоог сайжруулах, эмч мэргэжилтний хамтын ажиллагааг дээшлүүлэх;

5.3.3.       Анагаахын шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэх зорилгоор эрүүл мэндийн ажилтныг өндөр хөгжилтэй оронд бэлтгэх, гадаад улсад бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн өөрийн мэдлэг, туршлагаа түгээн дэлгэрүүлэхийг дэмжих;

5.3.4.      Эрүүл мэндийн ажилтны цалингийн шатлал, албан тушаалын ангилал, зэрэглэлийг ажлын ачаалал, гүйцэтгэл, хариуцлага, үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний төрөл, онцлогтой уялдуулан тогтоох, шинэчлэгдсэн хөдөлмөрийн норм, нормативыг мөрдүүлэх;

5.3.5.      Эрүүл мэндийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, эрүүл мэндийн ажилтныг ажлын байрны эрсдэлээс хамгаалах, мэргэжлээс шалтгаалсан өвчин, нас баралтыг бууруулах;

5.3.6.      Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хөтөлбөр боловсруулж хамт олон, нутгийн захиргааны байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа болон салбарын хөдөлмөр, нийгмийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэх.

 

 

5.4.        Эрүүл мэндийн санхүүжилтийн чиглэлээр

5.4.1.      Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийг нэмэгдүүлэх,  санхүүгийн сахилга хариуцлыг дээшлүүлэх; 

5.4.2.      Иргэдийг орон нутагтаа оношилгоо эмчилгээ хийлгэх нөхцлийг бүрдүүлэх замаар иргэний шууд төлөх төлбөрийн хэмжээг бууруулах;

5.4.3.      Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн хэмжээ, үр ашгийг нэмэгдүүлэх замаар эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээнд  бүх нийтийг хамруулах;

5.4.4.      Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг үр дүн, үр ашигт чиглэсэн, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хөшүүрэг бүхий санхүүжилтийн төлбөрийн аргыг нэвтрүүлэх;

5.4.5.      Эрүүл мэндийн салбарын нийт зардалд өрх, сумын эрүүл мэндийн төвийн буюу анхан шатны тусламж, үйлчилгээний зардлын эзлэх хувийг нэмэгдүүлэх;

5.4.6.      Өрх, сумын эрүүл мэндийн төвийн санхүүжилтэд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг оруулах;

5.4.7.      Нийгмийн эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлтэй уялдсан төлбөрийн механизм, санхүүгийн тайлагналыг оновчтой болгох;

5.4.8.      Аймгийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөлтийг аймгийн эрүүл мэндийн салбарын технологийн үнэлгээ, салбарын тэргүүлэх чиглэл, хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээнд суурилан хэрэгжүүлэх.

 

5.5.        Эрүүл мэндийн технологийн чиглэлээр

5.5.1.      Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, эрүүл мэндийн технологийн үнэлгээнд үндэслэсэн эрүүл мэндийн шинэ технологи, тэргүүн туршлага нэвтрүүлэх ;

5.5.2.      Орон нутагт оношилж эмчлэхэд хүндрэлтэй байгаа зарим өвчнийг оношлох, эмчлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хувийн хэвшлийн эмнэлэг эрүүл мэндийн байгууллагыг  орон нутгийн бодлогоор дэмжих;

5.5.3.      Олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн дэд бүтцийн стандартыг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэх, үйлчлүүлэгч үйлчилгээ үзүүлэгч нарт ээлтэй орчин бүрдүүлэх;

5.5.4.      Эрүүл мэндийн технологийн үнэлгээ, эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, чанарын хяналт шалгалт тохируулга, баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх  үйл ажиллагааг тогтмолжуулах;

5.5.5.      Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгаа хийх мэдлэг чадварыг дээшлүүлэх, санал санаачлага, санхүүжилтийн асуудлыг дэмжих, шийдвэрлүүлэх.

 

5.6.        Эм зүйн тусламж үйлчилгээний чиглэлээр:

5.6.1.      Эм зүйн салбарын ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, нэгдсэн удирдлага арга зүйгээр  хангах;

5.6.2.      Эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэж байгаа антибиотикт нянгын тэсвэржилт үүсэхээс сэргийлэх, хянах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх;

5.6.3.      Эмийн чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, монгол улсад бүртгэлтэй эмийн хангалт, түгээлтэнд тандалт, хяналт шалгалтыг тогтмол хийх, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх;

5.6.4.      Клиникийн эм зүйн тусламжийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлалд тохируулан нэвтрүүлэх;

5.6.5.      Эмийн аюулгүй байдлын цахим бүтгэл, хяналтыг орон нутгийн эрүүл мэндийн байгуулагуудад нэвтрүүлэх;

5.6.6.      Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног, төхөөрөмж худалдан авах ажиллагааны үр ашгийг сайжруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх;

5.6.7.      Олон улсын стандарт хангасан үндэсний эм, эмнэлгийн хэрэгсэл, ургамал, амьтан, эрсдлийн гаралтай уламжлалт эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх.

 

 

5.7.        Мэдээллийн технологи, мэдээллийн удирдлагын чиглэлээр

5.7.1.      Орон нутгийн эрүүл мэндийн мэдээллийн технологийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах;

5.7.2.      Мэдээллийн технологитой холбоотой дагаж мөрдөх стандартыг өөрийн орон нутагт мөрдөх, стаандартын хэрэгжилтэд тогтмол хянал тавих;

5.7.3.      Эрүүл мэндийн салбарт мэдээлэл солилцох, удирдах үйл ажиллагааг нэгтгэсэн эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформыг орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

5.7.4.      Хувь хүн болон байгууллагын эрүүл мэндийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, холбогдох эрх зүйн актуудыг хэрэгжилтип тавих хяналт тогтмолжуулах;

5.7.5.      Телемедицин, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологийг ашиглан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үйл ажиллагааг өргөжүүлэх;

5.7.6.      Эрүүл мэндийн мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, эрүүл мэндийн үзүүлэлтийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох чадавхийг бэхжүүлэх.

 

5.8. Эрүүл мэндийн салбарын удирдлага, зохион байгуулалт, ил тод байдлын чиглэлээр

5.8.1.      Эрүүл мэндийн байгууллага, ажилтны эрх, үүргийн давхардлыг арилгах, үйл ажиллагааг зохицуулах, хянах эрх зүйн зохицуулалтыг сайжруулах;

5.8.2.      Төрийн болон орон нутгийн өмчит эмнэлгийг улс төрөөс хараат бус, хамтын удирдлагатай, хагас бие даасан засаглалтай болгох;

5.8.3.      Эрүүл мэндийн байгууллагыг шинээр байгуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэхдээ хүн амын тоо, газар зүйн байршил, нутаг дэвсгэрийн онцлог, эрүүл мэндийн эрэлт хэрэгцээний үнэлгээ, судалгаанд тулгуурлан зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

5.8.4.      Хоёр буюу олон талт хамтын ажиллагааг салбарын бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдуулан хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах;

5.8.5.      Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;

5.8.6.      Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ил тод байдлыг хангах, шийдвэр гаргахад иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх.

Зургаа. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шатууд

Нэгдүгээр үе шат : 2017-2021 он

Хоёрдугаар үе шат: 2022-2026 он

 

Долоо. Дэд хөтөлбөрийн үр нөлөө, үр дүнгийн шалгуур үзүүлэлт

 

7.1. Үр нөлөөний шалгуур үзүүлэлт нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс Эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын зорилт, үр нөлөөний шалгуур үзүүлэлтийг хангасан байна.

Бодлогын баримт бичгийн бүлэг

(заалт)

Зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

Зорилтот түвшин

Мэдээл-

лийн эх сурвалж

Хэрэг-жүүлэх байгуул-лага

2015

2021

2026

1. 1. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030

1.

2.2.Нийг-мийн тогтвортой хөгжил

2.2.2. Эрүүл мэндийн чанартай, хүртээмж-тэй тогтолцоо

 

Урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бүрдүүлэн оношилгоо эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амын дундаж наслалтыг уртасгана.

Хүн амын дундаж наслалт

Бодит тоо

70.5

72

73.5

Статистик албаны мэдээллээс

ЭМБ-ууд

2.

НҮТҮ-ний чанар, хүртээмжийг дэмжих замаар сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эх хүүхдийн эндэгдэл, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулна.

Эхийн эндэгд-лийн түвшин (100000 амьд төрөлтөд)

%0

0

0

0

ЭМГ-ын статистик

ЭМБ-ууд, ЭМГ

3.

5 хүртлэх насны хүүхдийн эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд)

%0

12.3

ө.о.т-ээс доогуур

ө.о.т-ээс доогуур

ЭМГ-ын статистик

ЭМБ-ууд, ЭМГ

4.

Нялхсын эндэгдлийн түвшин

(1000 амьд төрөлтөд)

%0

12.3

ө.о.т-ээс доогуур

ө.о.т-ээс доогуур

ЭМГ-ын статистик

ЭМБ-ууд, ЭМГ

5.

Зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж болох нас баралтыг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвхтэй оролцоотой нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан бууруулна.

Зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралт (10000 хүн амд)

%0

0.6

ө.о.т-ээс доогуур

ө.о.т-ээс доогуур

ЭМГ-ын статистик

ЭМБ-ууд, ЭМГ

6.

Хорт хавдраас шалтгаалсан нас баралт (10000 хүн амд)

%0

12.3

ө.о.т-ээс доогуур

ө.о.т-ээс доогуур

ЭМГ-ын статистик

ЭМБ-ууд, ЭМГ

7.

Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг уян хатан, шуурхай зохион байгуулах чадавхийг тогтвортой бэхжүүлж, нэн шаардлагатай вакциныг хүн бүрт хүртээмжтэй болгож, зонхилон тохиолдох халдварт өвчний тархалтыг бууруулна.

Товлолт дархлаажуулалтын хамралт

%

99.2

99.2

99.3

Статистик мэдээлэл

Эрүүл мэндийн байгуул-лагууд

8.

Вируст хепатитын өвчлөл (10000 хүн амд)

%0

1.9

2.3

2

Статистик мэдээлэл

ЭМГ, ЭМБ

9.

Сүрьеэгийн тохиолдлын түвшин (10000 хүн амд)

%0

13.7

13.7

13.5

Статистик мэдээлэл

ЭМГ, ЭМБ

2. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого

 

1.

Нийгмийн эрүүл мэнд

Иргэн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвхтэй оролцоонд тулгуурлан хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаан, үр дагаврыг судлах, эрт сэрэмжлүүлэх, насанд нь тохирсон өвчний эрт илрүүлэг, хяналтын тогтолцоог бүрдүүлэх

 

Артерийн даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт

%

86.0

89.0

93.0

Статистик мэдээлэл

ЭМГ, ЭМБ

2.

Чихрийн шижин өвчнийг эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт

 

 

%

86.0

89.0

93.0

Статистик мэдээлэл

ЭМГ, ЭМБ

3.

Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт

 

 

%

51.2

80.4

89.3

Статистик мэдээлэл

ЭМГ, ЭМБ

4.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ

ЭМБ хооронд үйлчлүүлэгчийг шилжүүлэх, мэдээлэл солилцох үйл ажиллагааны уялдаа холбоо, шуурхай байдлыг сайжруулж, тусламж, үйлчилгээний чирэгдлийг бууруулах;

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь “үйлчлүүлэгч төвтэй” байж, тусламж, үйлчилгээний төрөл, гүйцэтгэлтэй уялдсан бие даасан магадлан итгэмжлэл бүхий чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд дундаас дээш үнэлгээ өгсөн үйлчлүүлэг-чид

%

 

78.1

 

80.0

82.0

Хөндлөнгийн судалгаа

ЭМГ, ЭМБ

5.

Хүний нөөц

Нэн шаардлагатай мэргэшлээр эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, орон нутгийг эмнэлгийн мэргэжилтнээр хангах хүрээнд хүний нөөцийг төлөвлөх, сургах, урамшуулах арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх

Эмч, сувилагчийн харьцаа

Тоо

1:1

1:1.5

1:1.7

Статистик мэдээлэл

ЭМГ,

ЭМБ-ууд

6.

Эрүүл мэндийн технологи

Эрүүл мэндийн технологийн үнэлгээ, эмнэлгийн тоног, төхөөрөмжийн засвар үйлчилгээ, чанарын хяналт шалгалт тохируулга, баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх

Эмнэлгийн ТТ-ийн засвар үйлчилгээ, чанарын хяналт шалгалт тохируулга, баталгаажуу-лалт хийж хэвшсэн ЭМБ

%

4.5

95.5

100

ЭМГ

ЭМБ-ууд

7.

Эм зүйн тусламж үйлчилгээ

Эмийн үйлдвэрт “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ыг бүрэн нэвтрүүлэх

 

“Эм үйлдвэрлэ-лийн зохистой дадал”-ыг бүрэн нэвтрүүлсэн эмийн үйлдвэр

Эмийн үйлдвэр байхгүй

-

-

-

-

-

8.

Мэдээллийн технологи, мэдээллийн удирдлага

Нийт сумдыг хамарсан алсын зайн үндэсний сүлжээ бий болгох

Алсын зайн үндэсний сүлжээнд хамрагдсан сумын эрүүл мэндийн төв

Бодит тоо

0

5

10

ЭМГ

ЭМБ-ууд

9.

ЭМС-ын удирдлага, зохион байгуулалт, ил тод байдал

1.3.1 Төрийн болон орон нутгийн өмчит эмнэлгийг улс төрөөс хараат бус, хамтын удирдлагатай, хагас бие даасан засаглалтай болгох

Хагас бие даасан засаглалын хэлбэрт шилжсэн эмнэлэг

Бодит тоо

0

1

2

ЭМГ

ЭМБ-ууд

 

 

 

 

 

 

 

 

 

7.2. Үр дүнгийн шалгуур үзүүлэлт нь Дорноговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн Эрүүл мэндийн талаар дэвшүүлсэн зорилт, үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг хангасан байна.

 

 

Шалгуур үзүүлэлт

Суурь үзүүлэлт

хүрэх түвшин

2017 он

2021 он

2026 он

1

Эхийн эндэгдлийн түвшин

/100 000 амьд төрөлт тутамд/

0

0

0

0

2

Амьгүй төрөлтийн түвшин /100000 амьд төрөлт тутамд/

5.6

3.6

Суурь түвшинээс доогуур

Суурь түвшинээс доогуур

3

Нялхсын эндэгдлийн түвшин /1000 амьд төрөлт тутамд/

14.6

14.3

Суурь түвшинээс доогуур

Суурь түвшинээс доогуур

4

5 хүртэлх насны хүүхдийн эндэглийн түвшин

/1000 амьд төрөлт тутамд/

16.7

15.6

Суурь түвшинээс доогуур

Суурь түвшинээс доогуур

5

Жирэмсний эхний 3 сард хяналтанд орсон эхийн эзлэх хувь

85.4

86.0

88.4

91.4

6

Сүрьеэгийн өвчлөлийн түвшин /10000 хүн амд/

13.1

10.5

14

15

7

Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлын тоо

0

0.0

0

0

8

Зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдвар

/10000 хүн амд/

58.6

48.1

46

45

9

Вируст гепатит өвчлөлийн түвшин /10000 хүн амд /

2.5

1.9

2.3

2

10

Даралт ихсэх өвчний эрт илрүүлгийн хамралтын хувь

92.4

98.0

11

Чихрийн шижин өвчний эрт илрүүлгийн хамралтын хувь

87.5

95.3

12

Хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн хамралтын хувь

78.1

95.0

13

Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хамралтын хувь

56.3

65.0

80.4

14

Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт үзлэгт гэрийн эргэлтийн эзлэх хувь

26.7

38.6

43.1

63.6

15

Тархинд цус харвалтаас шалтгаалсан нас баралтын түвшин 100000 хүн амд

31.7

28.2

Суурь түвшинээс доогуур

Суурь түвшинээс доогуур

16

Зүрхний шигдээсийн улмаас шалтгаалсан нас баралтын түвшин 100000 хүн амд

7.9

50.4

Суурь түвшинээс доогуур

Суурь түвшинээс доогуур

17

Хорт хавдрын шалтгаалт нас баралтын түвшин 100000 хүн амд

141

129.9

Суурь түвшинээс доогуур

Суурь түвшинээс доогуур

18

Амьсгалын замын халвдарт өвчний түвшин /10000 хүн амд /

198.5

191.0

163.0

128.0

19

Урьдчилан сэргийлэх үзлэгийн хувь

38.7

49.4

52.6

56.6

Найм. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр

 

8.1. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, 6-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэж заасны дагуу дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөрийн санхүүжилтийг төр, орон нутгаас тэргүүн ээлжинд анхаарна.

8.2. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 23.347.700.0 мянган төгрөгийн санхүүжилт шаардлагатай.

8.3. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

8.3.1. улсын болон орон нутгийн төсөв;

8.3.2. хандивлагч орон, олон улсын байгууллагын хандив, төсөл хөтөлбөрийн санхүүжилт;

8.3.3. төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тусламж хандив;

8.3.4. бусад эх үүсвэр.

 

Ес. Дэд хөтөлбөрийн хяналт шинжилгээ, үнэлгээ

 

9.1.  Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт шинжилгээ үнэлгээг Эрүүл мэндийн газар 2 жил тутамд, хөндлөнгийн үнэлгээг 4 жил тутамд хийж дүнг Эрүүл мэндийн яам болон аймгийн Засаг даргад танилцуулна.

9.2. Эрүүл мэндийн газар нь дэд хөтөлбөрийн хэрэгжилтэнд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж, шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгана.