ДОРНОГОВЬ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН БОДЛОГЫГ ДЭМЖИХ “ХӨРШ ОРНООСОО СУРАЛЦЪЯ” ДЭД ХӨТӨЛБӨР
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/05/22

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн

 ........... –р тогтоолын хавсралт

 

 

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛ,

УРЛАГИЙН БОДЛОГЫГ ДЭМЖИХ

“ХӨРШ ОРНООСОО СУРАЛЦЪЯ” ДЭД ХӨТӨЛБӨР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ” гэж заасан.

Дорноговь аймаг нь БНХАУ-ын Эрээн хоттой Замын-Үүд сумаараа хиллэдэг онцлогтой.

Эрээн хот нь хамгийн ойр нээлттэй хот бөгөөд хоёр улсын иргэдийн соёл, боловсролын түвшин ойролцоо, төмөр зам болон авто замын хамгийн том боомт юм. Эрээн хотод Хятад, Монгол, Орос гурван улсын боловсрол, соёлын солилцоо болон хамтын ажиллагааг өргөжүүлж “Хятад, Монгол, Орос 3 улсын Эдийн засаг, худалдааны форум”-ыг 8 жил зохион байгуулсан байна.Уг форумд 2014 оноос Боловсролын талаарх хамтын ажиллагааны салбар хуралдааныг нэмж уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулах болсон. 1998 оноос өнөөдрийг хүртэл Эрээн хотод 3000 гадаад оюутан сурагчид суралцсанаас  бага сургуулийн 160, дунд сургуулийн 2800 сурагч, 70 гаруй нь оюутнууд байна. 2016 оны 6 сарын байдлаар Эрээн хот дахь гадаад сурагчдын тоо 445-д хүрсэн. Ихэнх оюутан сурагчид нь Монгол төдийгүй Замын-Үүд сум, Дорноговь аймгийн хүүхдүүд суралцаж байна.

Боловсролын талаар хөрш улс орнуудтай харилцаагаа хөгжүүлж,соёлын солилцоо хийн, гадаад улс орнуудтэй нээлттэй харилцан суралцаж, хамтын ажиллагаагаа өргөтгөх нь Монгол улсын гадаад харилцааны үзэл баримтлалд нийцэж байгаа юм.

 

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

 

Монгол туургатны соёл иргэншлийг хамгаалах, соёлын өвөрмөц өв уламжлалыг арвижуулж, дэлхийн соёлын нийтлэг ололтоор баяжуулах, түүх соёлын үнэт зүйлсээ сэргээх, шинэ нөхцөлд ажиллах чадвартай үндэсний боловсон хүчин бэлтгэх зэрэгт соёлын хамтын ажиллагааг чиглүүлэх, улс орноо гадаадад таниулах, Монгол Улсыг сонирхогч, талархагчдын эгнээг өргөтгөх, бусад орон дахь Монгол судлалыг хөхиүлэн дэмжих, улс түмнийг танин мэдэх, тэдэнтэй харилцан ойлголцох, итгэлцэх явдлыг нэмэгдүүлэхэд оршино.

 

Гурав. Хөтөлбөрийн зорилт

 

3.1. Багш, сурагч солилцож, туршлага судлах;

3.2. Туршлага судлах аялал, уулзалт, сургалт, мэргэжил дээшлүүлэх зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулах;

3.3. Боловсрол, соёл, урлагийн байгууллагуудтай гэрээ байгуулах, ижил төрлийн байгууллагуудын хооронд шууд харилцаа тогтоон хөгжүүлэх, эрдэмтэн, багш, уран бүтээлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, тамирчид, жуулчид солилцох явдлыг дэмжих, соёл, урлаг, спортын олон улсын арга хэмжээнд үр ашигтай оролцох, ийм төрлийн арга хэмжээг аймагтаа зохион байгуулах;

 

Дөрөв. Зорилтуудын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

 

4.1. Зорилт 1-ийн хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулна.

4.1.1 Оросын холбооны улсын Эрхүүгийн багшийн их сургуультай хамтран ажиллах

4.1.2 Эрээн хотын цэцэрлэг, сургуулиудтай хамтын ажиллагаагаа сайжруулж туршлага судлах

4.1.3 Хөрш орнуудаас багш урьж сургуулиудад ажиллуулах, багш солилцоог хийх

4.1.4 Багшийн хөгжлийг дэмжих сургалтыг Эрээн хотын сургууль, цэцэрлэгийн багш нартай хамтран зохион байгуулах

4.1.5 Нэрэмжит анги, кабинетийг байгуулах

4.1.6 Сурагчдын дунд уралдаан тэмцээн зохион байгуулах

 

4.2. Зорилт 2-ийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулах

4.2.1Мэргэжлийн багш нарын туршлага судлуулах аялал зохион байгуулна

4.2.2Эрээн хотод багш, соёл урлагийн ажилтны урлагийн тоглолтыг тавих

4.2.3Хөх хот, Оросын холбооны улсын багш бэлтгэдэг их дээд сургуульд цэцэрлэгийн   багшийг бэлтгэх

 

4.3. Зорилт 3-ын хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулах

4.3.1 Сургуулиудын хооронд нь хамтын ажиллагааны холбоо тогтоох.

4.3.2 Эрээн хотын  БГ-тай хамтын ажиллагааны гэрээг байгуулж ажиллах

4.3.3 Эрээн хотын Монгол сургуульд Монголын багш нар үзүүлэх хичээл заах

4.3.4 Орос, Хятад, Монгол 3 улсын тамирчдын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулах

4.3.5 Тэргүүний багш нарыг хөрш орнуудаар аялуулах

 

Тав. Хөтөлбөр хэрэгжилтийн зохион байгуулалт

 

5.1. Хөтөлбөрийг дараах байдлаар зохион байгуулна.

5.1.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн хэлбэр нь туршлага судлах, түгээн дэлгэрүүлэх, хамтран ажиллах

5.1.2 Хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх, хөтөлбөрийн үе шат бүрийн төлөвлөлт, хэрэгжилтийн хяналт–шинжилгээ, үнэлгээ хийх, санхүүжилтийн шийдвэрлүүлэх асуудлыг Аймгийн ЗДТГ-ын  Нийгмийн  бодлогын хэлтэс хариуцна.

5.1.3 Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хэрэгжүүлэх ажлыг аймгийн Боловсрол, соёл,урлагийн газар  гүйцэтгэнэ.

5.1.4 Сургууль, цэцэрлэг, соёл, урлагийн байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ.

 

 

 

 

Зургаа. Хөтөлбөр хэрэгжсэнээр гарах үр дүн

 

  • Туршлагаа харилцан солилцдог, хөрш орны туршлагаас суралцсан, мэргэжлээ дээшлүүлсэн багшийн тоо нэмэгдэн, олон улсын туршлагыг судалж, дэлгэрүүлсэн байна.
  • Сургалтын орчин илүү сайжирч, шинэчилсэн кабинетууд байгуулагдсан байна.
  • Өөрийн орны соёлоор бахархан, бусад орны соёлд хүндэтгэлтэй хандах үзэл төлөвшсөн байна.
  • Соёлын байгууллагууд өөрсдийн урлагийг сурталчилж, бусдын соёлоос суралцсан байна.

 

Долоо.хөтөлбөр хэрэгжих хугацаа

 

Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлнэ.

 

Найм. Хөтөлбөрийн санхүүжилт

 

8.1. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлж, үйл ажиллагааг санхүүжүүлнэ:

8.1.1 Жил бүр орон нутгийн хөгжлийн сангаас төсөвт батлуулна.

8.1.2 Боловсрол соёлын газрын төсвийн санхүүжилт;

8.1.3 Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн санхүүжилт;

8.1.4 Бусад;

 

Ес. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

 

9.1. Хөтөлбөрийн хэрэгжилт явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Хяналт, шинжилгээ үнэлгээний тасаг гүйцэтгэнэ.

9.2. Боловсрол,  соёл, урлагийн газар хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, тайланг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор эхний хагас жилийн тайланг, 12 дугаар сарын 25-ны дотор бүтэн жилийн тайланг тус тус гаргаж аймгийн Засаг даргын тамгын газарт ирүүлж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

9.3. Хөтөлбөрийн хэрэгжилт явц, түүний үр дүнгийн талаарх мэдээ, тайланг Боловсрол, соёлын газар хариуцан аймгийн Засаг даргын тамгын газар болон Боловсрол, соёлын газрын цахим хуудас, сонин, мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ.

 

Хөтөлбөрийн хэрэгжилтийг төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрэх үр дүн болон шалгуур үзүүлэлтээр тооцно.

 

Үйл ажиллагаа

2016 оны байдлаар

2020

Зорилт 4.1 хүрээний шалгуур үзүүлэлт

1

Оросын холбооны улсын багшийн сургуультай хамтран ажиллах

12 багш

30 багш

2

Эрээний цэцэрлэг, сургуулиудтай хамтын ажиллагаагаа сайжруулж туршлага судлах

13

300 багш

3

Хөрш орнуудаас багш урьж сургуулиудад ажиллуулах, багш солилцоог хийх

-

30 багш

4

Нэрэмжит анги, кабинетийг байгуулах

1

5

5

Сурагчдын дунд уралдаан тэмцээн зохион байгуулах

-

3

Зорилт 4.2 хүрээний шалгуур үзүүлэлт

1

Багш, соёл урлагийн ажилтны урлагийн тоглолтыг Эрээн хотод үзүүлэх

-

1 удаа

2

Эрээн хотын сургуулийн багш нарыг оролцуулсан “Монгол бичиг-бидний өв” уулзалтыг зохион байгуулах

-

50 багш

3

Хөрш орнуудад мэргэжлийн багш нарыг туршлага судлуулах

 

60

4

Соёлын байгууллагын ажилчдыг туршлага судлуулах

-

10

5

Хөх хот, Эрхүүгийн их дээд сургуульд цэцэрлэгийн багшийн мэргэжилийг дээшлүүлэх

-

20

Зорилт 4.3 хүрээний шалгуур үзүүлэлт

1

Эрээн хотын БСГ-тай хамтын ажиллагааны гэрээг байгуулах

-

 

2

Сургуулиудын хооронд нь хамтын ажиллагааны холбоог тогтоон хамтран ажиллах

6

20

3

Эрээн хотын Монгол сургуульд Монгол багш нар үзүүлэх хичээл заана

-

4

4

Орос, Хятад, Монгол 3 улсын тамирчдын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулах

-

1