ДОРНОГОВЬ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫГ ДЭМЖИХ “МАРГААШИЙН НАР БАГШИЙН ГАР ДЭЭР МАНДАНА” БАГШ НАРЫГ ЧАДВАРЖУУЛАХ ДЭД ХӨТӨЛБӨР
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/05/22

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн

 ........... –р тогтоолын хавсралт

 

 

 

 

ДОРНОГОВЬ  АЙМГИЙН  БОЛОВСРОЛЫН  БОДЛОГЫГ  ДЭМЖИХ

“МАРГААШИЙН НАР БАГШИЙН ГАР ДЭЭР МАНДАНА” БАГШ НАРЫГ

ЧАДВАРЖУУЛАХ ДЭД ХӨТӨЛБӨР

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

Монгол улсын боловсролын стратеги нь хүүхэд, сурагч бүрийг хөгжүүлэх, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа ба боловсролд хийсэн өөрчлөлт шинэчлэлтийн үйл ажиллагааны үзэл баримтлал болж ирсэн. Өсвөр үеийнхнийг өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах чадвартай, бие бялдар, оюун сэтгэхүй, ёс суртахууны төлөвшилтэй хувь хүн болж хөгжихөд багшийн үүрэг оролцоо чухал билээ.

Монголчууд багшийг шүтдэг ард түмэн. Билгийн далай, буяны садан, мөр заагч гэж нэрлэдэг. Багшийг оюун ухааны элч бурхантай адилтгадаг. Баруун, зүүн мөрөн дээрээ аав, ээжийгээ, тэргүүн дээрээ багшийгаа залдаг ард түмэн. Хубилай хааны үед багшид анх Улсын багш цол олгож байсан түүхтэй. Энэ жил Дэлхийн багш нар 20, Монголын багш нар 50 дахь удаагаа баяраа тэмдэглэлээ.Тиймээс багш бол шүтэгдсэн байх ёстой. Багшийг гэм талаас нь биш, эрдмийн талаас нь хардаг байжээ. Одоо үед хүүхдийн нас, бие нь анги дэвшээд байдаг, оюун ухаан нь анги дэвшихгүй байна.Боловсролын шинэчлэлийн хэрэгжилтийн хувь заяа, ирээдүйн нийгэмд амьдрахад хэрэг болох чадварыг хүүхдэд эзэмшүүлэхнь анги танхимд сургалт явуулж байгаа багш нарын мэргэжил, арга зүйн хөгжлийн түвшингээс шууд хамаарна.

Иймээс хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй багшийн арга зүй технологийг хөгжүүлэх, технологийн сан бүрдүүлж түгээн дэлгэрүүлэх, нийтийн хүртээл болгох нь багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд түлхэц болно.

Дорноговь аймгийн боловсролыг дэмжих “Маргаашийн нар багшийн гар дээр мандана” багш нарыг чадваржуулах дэд хөтөлбөр нь Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”,“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” (2014-2024), “Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд болон бусад холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Үндэсний хөтөлбөрүүд, Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлсон баримт бичгийн үзэл санаа, зарчимд үндэслэсэн болно.

 

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

 

Орон нутгийн онцлогт тохирсон оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар багшийг чадавхижуулах, ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих таатай нөхцөлийг бүрэлдүүлэх, багшийн тэргүүн туршлагыг түгээх, сургалтын таатай орчныг бүрдүүлэх, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд оршино.

 

 

Гурав. Хөтөлбөрийн зорилт

 

3.1. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж байгаа асуудлыг судалж, шийдвэрлэх арга замыг тодорхойлон багш мэргэжил, ур чадвараа хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх

3.2. Багш нарын мэргэжил боловсролыг  дээшлүүлэх, туршлага судлах, түгээн дэлгэрүүлэх

3.3. Багшийн хөгжлийг дэмжих,  сургалтын орчин бүрдүүлэх

3.4. Сургууль, цэцэрлэгийг мэргэжлийн багшаар хангах

 

Дөрөв. Зорилтуудын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

 

4.1. Зорилт 1-ийн хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулна.

4.1.1 Багш нарын хэрэгцээний судалгаан дээр үндэслэн тоон үзүүлэлтийг тодорхойлж үр дүнг нэмэгдүүлэх

4.1.2 Хүүхэд бүрийг  хөгжүүлэх  чиглэлээр багшид зориулсан сургалтын модуль хөтөлбөрүүдийг боловсруулж, орон нутгийн болон сургуулийн түвшинд багшийн ур чадвар, арга зүйн чиглэлийн хөтөлбөрүүд тэргүүн туршлагад түшиглэн зохион байгуулж,  цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, “Сургалтын технологийн сан” бүрдүүлэх

4.1.3 Хичээлийн судалгааг бүсчилсэн байдлаар зохион байгуулж бүсийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг тогтмолжуулж хамтран ажиллах

4.1.4 Багшийн мэргэжил дээшлүүлэх, багшийг хөгжүүлэх чиг хандлага, эрэлт хэрэгцээнд тулгуурласан сургалт зохион байгуулах

4.1.5 Багшийн мэргэжил ур чадвараа дээшлүүлэх хэрэгцээний судалгаанд үндэслэн түвшин бүрт (багш өөрийгөө хөгжүүлэх, сургуулийн, орон нутгийн үндэсний) тохирсон богино, урт хугацааны сургалтуудын хувилбарт хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

 

4.2. Зорилт 2-ын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулах

4.2.1 Ахмад залуу багш нарын залгамж холбоог сайжруулж, ахмад багш нарыгзөвлөх үйл ажиллагаанд татан оролцуулах

4.2.2 Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга барил, арга зүйтэй хичээлийн төлөвлөлт, хэрэглэгдэхүүн боловсруулсан багш нарын бүтээл, тэргүүн туршлагыг тодорхой шалгуур үзүүлэлтээр үнэлж, нийтийн хүртээл болгох.

4.2.3 “Хөрш орноосоо суралцъя” хөтөлбөрт боловсролын салбарт ажиллагсдыг түлхүү хамруулах

4.2.4 Багш нарын төрөлжсөн олимпиадыг жил бүр  зохион байгуулж, дэмжлэг үзүүлэх

4.2.5 “Багшийн хөгжил” сэдвээр олон нийтийн хэлэлцүүлэг, зөвлөгөөн, чуулга уулзалт, эрдэм шинжилгээний бага хурлыг 2 жилд нэг удаа зохион байгуулж, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг  өрнүүлэх

4.2.6 Сургууль, цэцэрлэгийн “Багшийн хөгжлийн төв”- ийг багш нарын бие дааж мэргэжил мэдлэгээ тасралтгүй дээшлүүлэх, хөгжих нөхцөлөөр хангаж, шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх

 

4.3. Зорилт 3-ын хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулах

4.3.1 Багш, соёл урлагийн ажилтны спортын болон урлагийн наадмыг 2 жилд 1удаа зохион байгуулах

4.3.2 Багш нар өөрийн ур чадвар, авьяас дээр тулгуурласан бүтээлийн үзэсгэлэнг 2 жилд 1 удаа зохион байгуулахаас гадна зэргэлдээ аймаг, улсад туршлагаа түгээн дэлгэрүүлэхэд дэмжиж ажиллах

4.3.3 Ур чадварын уралдааныг багш нарын ажилласан жил, судлагдахуунаар, цахим зэрэг олон хэлбэрээр зохион байгуулах

4.3.4 Жил бүр зохион байгуулдаг багш нарын онол практикийн бага хурлыг эцэг эх, сурагч, багш төрийн байгууллагаолон нийтийн оролцоон дээр тулгуурлан хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион байгуулахад аймаг орон нутгаас дэмжих

4.3.5 Оны шилдэг боловсролын ажилтан,багш,сургууль,цэцэрлэг, хамт олныг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж шагнаж урамшуулдаг шагналын багц системийг бий болгох

4.3.6 Багш нарыг сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхэд бодлогоор дэмжих

 

4.4. Зорилт 4-ийн хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулах

4.4.1 Суралцах нөхцөлөөр хязгаарлагдмал бөгөөд суралцах сонирхолтой аймгийн иргэдийг орон нутагт  хэрэгцээ шаардлагатай  мэргэжлээр  оюутны  тэтгэлэг олгох замаар дэмжих

4.4.2 Аймгийн мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, тухайн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг дэмжих

4.4.3 “Хямд өртөгтэй орон сууц”-хөтөлбөрт  багш нарыг шат дараатай хамруулах ажлыг зохион байгуулах

 

Тав. Хөтөлбөр хэрэгжилтийн зохион байгуулалт

 

5.1. Хөтөлбөрийг дараах байдлаар зохион байгуулна.

5.1.1  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн хэлбэр нь сургалт, туршлага судлах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа байх бөгөөд танхимын болон зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулна.

5.1.2 Хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх, иргэд, иргэний нийгмийн байгууллага, төр болон төрийн бус байгууллагуудын оролцоо уялдаа холбоог хангах, хөтөлбөрийн үе шат бүрийн төлөвлөлт, хэрэгжилтийн хяналт – шинжилгээ, үнэлгээ хийх, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх асуудлыг Аймгийн ЗДТГ-ыннийгмийнбодлогынхэлтэсзохион байгуулна.

5.1.3 Багш нарын хөгжих, мэргэжлээ дээшлүүлэх хэрэгцээний болон хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийн мониторингийн судалгаа БСУГ, СӨБ, ЕБС-ийн арга зүйн болон судлагдахууны баг хамтран хэрэгжүүлнэ.

 

Зургаа. Хөтөлбөр хэрэгжсэнээр гарах үр дүн

  • Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ур чадвартай багшийн мэргэжил дээшлүүлэх хэрэгцээний судалгааг тогтмол хийж, багшийг хөгжүүлэх чиг хандлага, эрэлт хэрэгцээнд тулгуурласан сургалтыг тогтмол зохион байгуулж, зорилтот бүлгийн хэрэгцээг хангасан байна.
  • Мэдээлэл,туршлагаа харилцан солилцдог, өөрсдийгөө хөгжүүлдэг мэдээллийн цахим сүлжээ байгуулан ажиллуулах замаар багш хамтдаа хөгжих нөхцөл, боломж бүрдсэн байна.
  • Ажлын байран дээрээ мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн багшийн хөгжлийн төвүүдийг мэдээ, мэдээллээр хангах, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, ном, гарын авлага, цахим хичээл, цахим сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын шинэлэг арга, тэргүүн туршлагаар дэмжсэн байна
  • Хүүхэд бүрийг хөгжүүлэх чиглэлээр багшид зориулсан сургалтын модуль хөтөлбөрүүд боловсруулагдаж цахим мэдээллийн сүлжээнд байршуулсан байна
  • Хүүхэд бүрийг хөгжүүлэх чиглэлээр телевиз, интернэт, вебсайт болон мэдээллийн суваг нээн ажиллуулж, олон улсын туршлагыг судалж, дэлгэрүүлсэн байна.
  • Шилдэг, тэргүүний багш нарын чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулж туршлагыг нийтийн хүртээл болгох арга хэлбэрүүдийг дэмжих үйл ажиллагаанууд хийгдсэн байна
  • Жил бүр 100-аас доошгүй багшийг сургалтад хамруулж, 10-аас доошгүй багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тэргүүн туршлагыг нийтийн хүртээл болсон байна

 

Долоо. Хөтөлбөр хэрэгжих хугацаа

 

Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлнэ.

 

Найм. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

 

8.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд стратегийн удирдлага, төлөвлөтөөр хангах, зохицуулах, мэдээллээр хангах, хэрэгжилтэд  хяналт тавих үүргийг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс гүйцэтгэнэ.

8.2.Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хэрэгжүүлэх ажлыг аймгийн Боловсрол, соёл,урлагийн газар  гүйцэтгэнэ.

8.3.Сургууль, цэцэрлэг хамтран хэрэгжүүлнэ.

 

Ес. Хөтөлбөрийн санхүүжилт

 

9.1.Хөтөлбөрийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдүүлж, үйл ажиллагааг санхүүжүүлнэ:

9.1.1 Жил бүр орон нутгийн хөгжил сангаас төсөв батлуулна.

9.1.2 Боловсрол, соёл, урлагийн газрын төсвийн санхүүжилт;

9.1.3 Улсын төсвийн санхүүжилт;

9.1.4 Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн санхүүжилт;

9.1.5 Бусад;

 

Арав. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

 

10.1. Хөтөлбөрийн хэрэгжилт явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Хяналт, шинжилгээ үнэлгээний тасаг гүйцэтгэнэ.

10.2. Боловсрол, соёл, урлагийн газар хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, тайланг жил бүрийн 06 дугаар сарын 15-ны дотор эхний хагас жилийн тайланг, 12 дугаар сарын 15-ны дотор бүтэн жилийн тайланг тус тус гаргаж аймгийн Засаг даргын тамгын газарт ирүүлж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

10.3. Хөтөлбөрийн хэрэгжилт явц, түүний үр дүнгийн талаарх мэдээ, тайланг Боловсрол, соёл,урлагийн газар хариуцан аймгийн Засаг даргын тамгын газар болон Боловсрол, соёл, урлагийн  газрын цахим хуудас, сонин, мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ.

 

Арван нэг. Хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур

 

Багш нарын  боловсрол, мэргэжлийн зэргийн өнөөгийн байдалд хийсэн судалгаа

 

Шалгуур

Үзүүлэлт

2016

2017

2018

2019

2020

Багш

СӨБ

165

 

 

 

 

ЕБС

1046

 

 

 

 

Боловсролын түвшин

Доктор

1

0

0

0

1

Магистр

142

10

15

15

20

Бакалавр

827

 

 

 

 

Диплом

62

 

 

 

 

Бусад

14

 

 

 

0

Мэргэшлийн зэрэг

Зөвлөх

10

2

2

2

2

Тэргүүлэх

101

15

20

25

25

Заах аргач

236

15

20

25

30

Сургалт

Үндсэн

255

 

 

 

 

Төрөлжсөн

56

 

 

 

 

Орон нутаг

14

 

 

 

 

 

Хөтөлбөрийн хэрэгжилтийг төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрэх үр дүн болон шалгуур үзүүлэлтээр тооцно.

Үйл ажиллагаа

2016 оны байдлаар

2020

Зорилт 4.1 хүрээний шалгуур үзүүлэлт

1

Сургалтын технологийн сангийн цахим хуудас нээж ажиллуулах

Багш нарын шилдэг сайн хичээлээр цахим хэрэглэгдэхүүн DVD СD боловсруулах, түгээх

-

50 багш

2

Хичээлийн судалгаагаар дамжуулан багш бүрийн ээлжит хичээлийн төлөвлөлтийг сайжруулах /зөвлөн туслах/

-

75/30

3

Багшийн онолын мэдлэг дээшлүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулах

 

4 удаагийн

800 багш

4

Хэрэгцээнд суурилсан сургалт зохион байгуулах

50 багш

250 багш

Зорилт 4.2 хүрээний шалгуур үзүүлэлт

1

Ахмад багш нарын зөвлөх үйлчилгээгээр сургалт зохион байгуулах

95 багш

200 багш

2

Багш нарын хичээлийн шилдэг төлөвлөлт, тэргүүн туршлагаар гарын авлаганом, DVD бүтээж бүх нийтийн хүртээл болгох

-

200 гаруй

3

Багш нарын төрөлжсөн олимпиадын зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

13

15

4

Багш нарын зөвлөгөөн, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан тоо

1

2

5

Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг тогтмолжуулах

20 сургууль, 28 цэцэрлэг

22 сургууль цэцэрлэг 32

Зорилт 4.3 хүрээний шалгуур үзүүлэлт

1

Багш, соёл урлагийн ажилтны спортын наадам зохион байгуулах

690 хүн

медаль146

 

700хүн

150 медаль

2

Багш нарын урлагийн наадам зохион байгуулах

-

600 багш 90 медаль

3

Багшийн өөрийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргах, худалдаалах

-

20 багш

4

Ур чадварын уралдаан зохион байгуулах

-

36 багш

5

Оны шилдэг тэргүүний багш, сургууль хамт олныг шалгаруулах

3сургууль

4цэцэрлэг

12 сургууль,12 цэцэрлэг

24 багш

6

Багш нарт өдөр тутмын сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх / жилд 1 удаа 10.000/

-

600 багш

Зорилт 4.4 хүрээний шалгуур үзүүлэлт

1

Суралцах нөхцөлөөр хязгаарлагдмал бөгөөд суралцах сонирхолтой аймгийн иргэдийг орон нутагт хэрэгцээ шаардлагатай мэргэжлээр оюутны тэтгэлэг олгох замаар дэмжих;

Судалгаа

хийгдэнэ

Хэрэгжилт-ийн тайлан

2

Аймгийн мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, тухайн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг дэмжих;

Судалгаа

хийгдэнэ

Хэрэгжилт-ийн тайлан

3

“Хямд өртөгтэй орон сууц”-хөтөлбөрт багш нарыг шат дараатай хамруулах ажлыг зохион байгуулах;

Судалгаа

хийгдэнэ

Хэрэгжилт-ийн тайлан