ТЕНДЕРИЙН УРИЛГА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/04/03

Огноо : 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр

Төсөл шалгаруулалтын дугаар: ЗҮ-02/2017

 

             1. Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь   Дорноговь аймгийн Аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэн тохижуулж, гадна орчныг соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулан өргөжүүлэх зураг төсөв боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул ажлын зураг төсөл гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

            2. Зөвлөхийн санал авах баримт бичигт тодорхойлсон журмын дагуу зөвлөхийг хосолмол үнэлгээний аргаар сонгоно.

            3. Зөвлөхийн санал авах баримт  бичиг нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

            Бүлэг 1 - Урилга     

            Бүлэг 2 - Зөвлөхөд хүрэх мэдээлэл

            Бүлэг 3 - Техникийн санал -жишиг маягт

            Бүлэг 4 -  Санхүүгийн санал -жишиг маягт

            Бүлэг 5 -  Ажлын даалгавар

            Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна.

            4. Зөвлөхийн саналыг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10  цагаас өмнө доор дурьдсан хаягаар ирүүлнэ.

            5. Зөвлөхийн саналыг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10  цаг 30 минутад Дорноговь аймгийн ЗДТГ-ын 104 тоот өрөө /Орон нутгийн өмчийн газар/-нд нээнэ.