Айраг сумын эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийн үлдэгдэл ажлыг дуусган, ашиглалтад оруулах
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/04/03

Тендер шалгаруулалтын нэр: Айраг сумын эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийн үлдэгдэл ажлыг дуусган, ашиглалтанд оруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ОНХО-НТШ -02/2017

         Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Айраг сумын эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийн үлдэгдэл ажлыг дуусган, ашиглалтанд оруулах ажлыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.

Дансны нэр: ДГ.Орон нутгийн өмчийн газар

Дансны дугаар ₮: 100060051006

        Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 160,0 сая төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100,0 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:160,0 сая төгрөг /Үүнээс нэгээс доошгүй  ажил нь ижил төстэй байх бөгөөд өртөг нь 160 сая төгрөгөөс багагүй байх/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын ажлын 2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2 ажилбарын заалт бүхий хүчинтэй хугацаа дуусаагүй барилгын тусгай зөвшөөрөлтэй байна.

         Тендерийн хамт 2 400 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2017 оны 5-р сарын 04-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 5-р сарын 04-ны өдрийн, 14 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорноговь аймаг Сайншанд хот 3-р баг нутгийн удирдлагын ордон 1 давхар 107 тоот хаягаар ирүүлэх. Утас:7052-2224 Факс:7052-0004 e-mail:Dornogovi.tender@yahoo.com