Сайншанд сумын төвийн хатуу хучилттай авто замыг асфальтбетон хучилттай болгон шинэчилэх ажил
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/04/03

Тендер шалгаруулалтын нэр: Сайншанд сумын төвийн хатуу хучилттай авто замыг асфальтбетон  хучилттай болгон шинэчилэх ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ОНХС-НТШ-04/2017

         Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Дорноговь аймгийн Сайншанд сумын төвийн хатуу хучилттай авто замыг асфальтбетон  хучилттай болгон шинэчилэх ажил нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 200 000 төгрөгөөр худалдан авна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.

Дансны нэр: ДГ.Орон нутгийн өмчийн газар

Дансны дугаар ₮: 100060051006

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2 тэрбум төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 2 тэрбум төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ажлын дундаж: 1,5 тэрбум төгрөг /Үүнээс нэгээс доошгүй  ажил нь ижил төстэй байх бөгөөд өртөг нь 1,5 тэрбум төгрөгөөс багагүй байх/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: ЗТХСайдын  2.8.1 ажилбарын заалт бүхий хүчинтэй хугацаа дуусаагүй барилгын тусгай зөвшөөрөлтэй байна.

         Тендерийн хамт 25 000 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2017 оны 5-р сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 5-р сарын 03-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорноговь аймаг Сайншанд хот 3-р баг нутгийн удирдлагын ордон 1 давхар 107 тоот хаягаар ирүүлэх. Утас:7052-2224 Факс:7052-0004 e-mail:Dornogovi.tender@yahoo.com