ГҮНИЙ ХУДАГ ГАРГАХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ УЛАМЖЛАЛТ ТЕНДЕРТ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/03/30

 

            Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хатанбулаг суман дахь хилийн 0168-р ангийн 1-р застав, Эрдэнэ суман дахь 0129-р ангийн отрядын "Шанага"-ын заставт гүний худаг гаргах ажилыг гүйцэтгэх уламжлалт тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Багц 1: Хатанбулаг суман дахь хилийн 0168-р ангийн 1-р заставт гүний худаг гаргах ажил

Багц 2: Эрдэнэ суман дахь 0129-р ангийн отрядын "Шанага"-ын заставт гүний худаг гаргах ажил

Тендерийн баримт бичгийгэргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.

Дансны нэр: ДГ.Орон нутгийн өмчийн газар

Дансны дугаар ₮: 100060051006

Үнийн саналыг 2017 оны 04-р сарын 03-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендерийн материалыг Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 04-р сарын 03-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорноговь аймаг Сайншанд хот 3-р баг нутгийн удирдлагын ордон 1 давхар 107 тоот Уг тендерийн материалыг Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар ирүүлнэ.

Утас:7052-2224 Факс:7052-0004

e-mail:Dornogovi.tender@yahoo.com