БҮРДЭНЭ БУЛАГ-ЭЛСЭН СУВИЛАЛ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/03/26


Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ  багийн Сухайн хөндий Догмиддорж хайрханы өвөрт далайн түвшнээс 800 м өргөгдсөн 1100 гаруй ам дөрвөлжин км талбай бүхий  үргэлжилсэн элсэн манхантай. Улаанбаатар хотоос 560 км, Дорноговь аймгийн Сайншанд сумаас 130 км, Эрдэнэ сумын төвөөс 38 км зайд оршдог. Анх 1995 онд байгуулагдсан. Бөөрний бүх төрлийн архаг болон олдмол  өвчин эмгэг, бөөрний дутагдлын хам шинж , эмэгтэйчүүдийн өвчин, хүүхдийн сульдаа буюу архитыг эрүүлжүүлэх зорилготой бөгөөд эмчилгээний үр дүн нь 97% -тай байдаг. Эмчилгээг хийхдээ байгалийн хүчин зүйл болох нар, агаар, элсийг ашиглан наран шарлага, элсэн хучлага, хийж ингэний сүү хоормогоор эмгүйгээр эмчилэн сувилдаг. 
Элсний үйлчилгээ нь: 

- Хүний биед дулааны нөлөө үзүүлж, улмаар бөөрний цусан хангамжийг нэмэгдүүлснээр шээс ялгаралт сайжирч биеийн хаванг хөөх үйлчилгээ үзүүлнэ. 
- Мөн олон төрлийн  микроэлементийг нөхөж, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулна. 
- Халсан элс нь дулааны үйлчилгээ үзүүлж, бие эрхтний цусан хангамжийг сайжруулж, үрэвслийг илааршуулж, дархлааг сэргээнэ. 
- Жил бүрийн 6 дугаар сараас  8 дугаар сар хүртэл ажилладаг.

 Сувиллын хүчин чадал:

• Нэг ээлжиндээ 80-100 хүн хүлээн авах
• 4 ортой 25 байшин
• Дээд зэрэглэлийн өрөө 4 
• 4 ортой монгол гэр 5
• 100 хүн хүлээн авах хоолны заалтай
Халуун хүйтэн ус, боловсон душ, бие засах газартай

- Утас:96634030
- Цахим хаяг, хуудас:burdene-bulag@yahoo.com –Burdenebulag-цахим хуудас
- www.facebook.com Бүрдэнэ Сувилал Дорноговь Эрдэнэ