2016 ОНЫ ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТИЙН МАТЕРИАЛЫГ 2 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/01/12

 

2016 оны хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн материалыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авах тул татвар төлөгч та бүхнийг хуулийн хугацаанд хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахыг хүсье
Жич: Тухайн тайлангийн хугацаанд шилжилт хөдөлгөөн хийгдсэн тохиолдолд харьяа аймаг, дүүргийн Татварын хэлтсээс хасалт хийлгэж, оршин суугаа Татварын хэлтэст бүртгүүлснээр татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлэх боломжтой болно.
Дорноговь аймгийн Татварын хэлтэс