АЙМГИЙН ХҮҮХДИЙН ОРДОНД ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ БОЛЖ БАЙНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/01/12

 

            Аймгийн Засаг даргын Тамгын газар, "МАК" ХХК-тай хамтран зохион байгуулсан хөдөлмөрийн яармагийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр/ 11.00 цагт аймгийн Хүүхдийн ордонд боллоо.

            Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг, "МАК" ХХК-ний олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Д.Энхмандах, холбогдох албаны төлөөллүүд болон 250 гаруй иргэд оролцлоо.

            Өдөрлөгийн үеэр "МАК" ХХК-ний Даланжаргалан сум дахь "Хөх цавын цемент"-ийн үйлдвэрт ажиллах 150 хүнийг заасан шалгуурын дагуу ажиллах хүчний нөөцөд бүртгэх бөгөөд нөөцөд бүртгэгдсэн  иргэдийг 2017 оны 1-р сарын 14-ний өдөр нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 14 хоногийн богино хугацааны сургалтад хамруулж, чадамжийн гэрчилгээ олгох юм.