0-5 НАСНЫ ХҮҮХДЭД ҮНЭГҮЙ ОЛГОХ ЭМИЙН ЖАГСААЛТЫГ БАТАЛЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/01/12

 

            Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг гаргасан байна.

            Тус тогтоолоын дагуу томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны  хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай Ампициллин (Х), Амоксициллин (Х), Тетрациклин, Сальбутамол, Ибупрофен, Парацетамол, Азитромицин, Амброксол, Ацетилцистейн, Натрийн хлорид,  Калийн хлорид,  Натрийн цитрат-дигидрат, Глюкоз зэрэг эм бэлдмэлийг энэ оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 100 хувийн үнийн хөнгөлөлтөөр авах боломжтой юм.