ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙН ТАЛААРХ ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/01/08
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙН ТАЛААРХ  ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ  ХИЙХ  ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ  СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ


Огноо : 2018/01/05

Сонгон шалгаруулалтын нэр: Дорноговь аймгийн төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх  хэрэглэгчийн үнэлгээ  хийх хуулийн этгээдийг  сонгон шалгаруулах 

1. Дорноговь аймгийн ЗДТГ-ын  төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн    талаарх  хэрэглэгчийн үнэлгээ  хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

2. Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараахи баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. 
Үүнд: 

Байгууллагын ерөнхий танилцуулга, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 
Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл /2016,2017 он/ 
Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл 
Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /2016, 2017/ оны жилийн эцсийн санхүүгийн тайлан  

3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15:00 цагаас өмнө АЗДТГ-ын 107 тоот өрөөнд  ирүүлнэ үү. 

 Утас:70522224,70522365