ИХ НАРТЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/03/26

Их Нартын чулуу орчмын аргаль хонины популяцийн тогтвортой өсч үржих нөхцлийг хангах зорилгоор 1996 онд Дорноговь аймгийн Даланжаргалан Айраг сумдын зааг 667,69 мк2 нутгийг Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.

 

Аргаль хонь:

Их Нарт нь аргалийн дэлхэц нутгийн хамгийн зүүн захын үржлийн том сүргүүд байршдаг онцлогтой. Аргаль нь олон улсын хэмжээнд ховордсон, устаж болзошгүй эмзэг амьтны зэрэглэлд бүртгэгдсэн. Тус БНГ-ыг байгуулсан үндсэн зорилго нь аргаль хонины популяцийг хамгаалахад оршино.

 

Янгир ямаа :

Янгир нь олон улсын хэмжээнд ховордож буй амьтны зүйлд ордог, Монгол орны “Улаан ном”-д бүртгэлтэй. Аргалийг бодвол богино хөлтэй ч, хад асганд дүүлэн явдаг гайхалтай чадвартай. Их Нартын хамгаалах шаардлагатай үнэт баялгийн нэг юм.

Шувуу:

Их Нартын БНГ нь дэлхийн хэмжээнд “Шувуунд чухал газрууд”-ын жагсаалтанд орсон бөгөөд энэ нутагт 156 зүйл шувуу тэмдэглэгдсэнээс суурин 17, нүүдлийн       / өндөглөдөг/  33 нүүдлийн /өндөглөдөггүй/ 21, дайрч өнгөрдөг 77, ирж өвөлждөг 5, тохиолдлоор үзэгддэг 3 зүйл шувуу бүртгэгдсэн байна.

 

Түүх соёлын дурсгалт газрууд:

Их Нартын БНГ-ын нутагт Их нартын хийдийн тууль, Бичигт хад, Цагаан өвгөний сийлбэр дүрс, Түрэгийн үеийн тахилын байгууламж зэрэг түүх соёлын олон дурсгалт газар байдаг. 2010 оноос ШУА-ийн Археологийн Хүрээлэн,  АНУ-ын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар тус нутагт түүх, соёлын олдвор бүхий 50 гаруй газрыг бүртгэж, цаашид судлах шаардлагатай олон дурсгалт газруудыг тэмдэглэсэн байна

 

Байгалийн үзэсгэлэнт газрууд

Их Нартын шилийн сайн эрсийн, ембүү тэргүүтнээ хадгалдаг байсан гэх домогтой ембүү хад, говийн халуунаас сүүдэрлэх сэрүүн асар мэт Сэнжит Хад, зэрэглэн тогтсон  хадны нөмөрт тогтсон бүдүүн ширхэгт Элст дэл, говийн Баянбүрд Улаан Хадны ам зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.

 

 - Байгууллагын хаяг: Дорноговь аймгийн Даланжаргалан сум  Их Нартын Байгалийн Нөөц Газар Хамгаалалтын захиргаа 

- Утас: 91663315, 88994881

- Цахим хаяг, хуудас: www.ikhnart.com

-           www.facebook.com Их нартын хамгаалалтын захиргаа