ХАЛЗАН-УУЛ РАШААН СУВИЛАЛ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/03/26

 Халзан-Уул рашаан сувилал: 
 “Халзан-Уул” рашаан сувилал нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас 50 км, Говьсүмбэр аймгийн Шивээ-овоо сум, Төмөр замын 22-р зөрлөгөөс 45 км зайд Их нартын тусгай хамгаалалттай газрын орчим байрладаг. Энэ рашаан нь нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. 
Рашааны үзүүлэлт нь 10.8 г\л эрдэсжилттэй хлорид-гидрокарбонат-натри-кальцийн найрлагатай, нүүрсхүчлийн хий, радонтой. Т=150С. Хоногийн нөөц 125 м3 , Тус рашаан улсын бүртгэлд бүртгэгдсэн 8 рашааны нэг юм. 1989 онд байгуулагдсан 28 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн улсын рашаан сувилал юм. 
-           Жил бүрийн 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл ажилладаг. 
-           Нэг ээлжиндээ 60 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Рашааны үйлчилгээ нь :
-           Биеийн дархлааг сэргээж, эд эс шүд, ясны бэхжилт, төлжилтийг сайжруулна.
-           Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж, хоолны шингэц, төмөр болон зарим микроэлемэнтийн эргэн шимэгдэлтийг нэмэгдүүлнэ.
-           Цөсийг шингэлж, ялгаралтыг сайжруулж, өөх тосны солилцоог идэвхижүүлж, цусан дахь холестрины хэмжээг бууруулна.
-           Нойр булчирхайн эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулж, чихрийн шижингийн үед үүсдэг бодисын солилцооны хүчилшилтийг бууруулж, нүүрс усны солилцоог идэвхжүүлж, цусан дахь сахарын хэмжээг бууруулна.
- Үрэвслийг намдааж, цусны бүлэгнэлтийг сайжруулж, судасны хананы хатуурлыг бууруулж, судасны уян хатан чанарыг хадгалж, зүрхний агшилтыг бууруулж, хаван хөөх үйлчилгээтэй.


- Эрдэсжилт ихтэй тул аргаах эврээх үйлчилгээ үзүүлнэ.

Рашааныг хэрэглэх заалт :
Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд
-           Улаан хоолой, ходоод нарийн бүдүүн гэдэсний архаг үрэвсэл, ходоодны шархлааны намжмал үе, өтгөн хатах
- Элэг, нойр булчирхайн архаг үрэвсэл, сэдрэлийн бус намжмал үе
-           Цөсний хүүдийн архаг үрэвсэл сэдрэлийн бус, намжмал үе, цөс ялгаралт буурсан, цөсний зогсонгилтын хам шинж 
- Чихрийн шижин хэв шинж 2 өвчний хөнгөн, дунд хэлбэр 

Мэдрэлийн тогтолцооны эмгэг :
- Тархины гэмтлийн дараах хөнгөн хэлбэрийн саа, саажилт, мэдрэл сульдаа, нойргүйдэл, ядаргаа

Зүрх судасны өвчнүүд:
-           Титэм судасны архаг өвчин, судасны хатуурал, зүрхний булчингийн соривжил, цусны даралт ихдэлтийн I-II үе, вений судасны үрэвсэл, цусны даралт багасах, тархины цусны эргэлтийн архаг өөрчлөлт
- Бөөр шээс ялгаруулах эрхтний архаг үрэвсэл, сэдэрлийн бус үе
-           Хүзүү нуруу, үе мөчний архаг үрэвсэл, ясны сийрэгжилт, кальцийн дутагдал
- Арьсны өвчнүүд /харшил, мэдрэлийн гаралтай хайрст үлд, арьсны батга/
-           Нүдний даралт ихсэлтийн хөнгөн, дунд үе
-           Биеийн дархлаа сулрал, тэжээлийн дутагдал хөнгөн, дунд үе


-           Байгууллагын хаяг: Дорноговь аймгийн Даланжаргалан сум “Халзан-Уул” рашаан сувилал 
-           Утас:96068113, 98237059, 98529113
-           Цахим хаяг, хуудас: HalzanUulSubiial@yahoo.com
-           www.facebook.com Халзан-Уул рашаан сувилал