Үйлдвэр хөдөө аж ахуйн газар
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2014/11/17

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

                       1931 он: МАХН-ын Төв хорооны 15 дугаар тогтоолоор Дорноговь аймагт мал эмнэлгийн байгууллага /их эмч-1, үндэсний бага эмч-2, сестра 3 хүний бүрэлдэхүүнтэй/ байгуулагдсан.

                       1944 он: Аймгийн Зоо мал эмнэлгийн тасагт дунд мэргэжлийн мал зүйчээр н.Гонгор, н.Доржсүрэн нар ажиллаж, 1951 оноос дээд мэргэжлийн мал зүйч Ч.Долгор ажилласан нь манай аймгийн анхны Зоотехникчид юм.

                       1960 он: Мал эмнэлгийн бактери шинжилгээний лаборатори 2 их эмчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

                       1974 он: Мал эмнэлэг ариун цэврийн станцыг шинээр ашиглалтанд оруулсан.

                       1990 он: Мал эмнэлэг ариун цэврийн лаборатори ашиглалтанд орсон.

                       1998 он: Мал эмнэлгийн газар, Мал үржлийн албыг нэгтгэн аймгийн Хөдөө, аж ахуйн газрыг ХААҮ-ийн сайдын А/28 дугаар тушаал,аймгийн Засаг даргын 58 дугаар захирамжаар байгуулав. 

                       2003 он: Хүнс, Хөдөө аж ахуйн газар /Аймгийн Засаг даргын 99 дугаар захирамжаар/

                       2009 он:  Хүнс, Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар /ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 1/300 тоот зөвлөмж, аймгийн Засаг даргын 2009 оны 31 дугаар захирамжаар/

                       2013 он: МУ-ын Засгийн газрын 415 дугаар тогтоол, ҮХАА-н сайдын 2013 оны А/170 дугаар тушаалаар Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газар болгон өөрчилж 4 хэлтэс, 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүтэц орон тоог баталсан.

 

БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

Мал сүргийн тогтвортой өсөлтийг хангах, сүрэгт эзлэх арвин ашиг шимт малын тоог нэмэгдүүлэх, мал сүргийг эрүүлжүүлэх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулж, хүнс, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр аймгийнхаа хэрэгцээг хангах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

 

  1. ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

    ЧИГ ҮҮРЭГ: ҮХАА-н салбарын бодлогын баримт бичиг, төсвийн хөрөнгө оруулалт, төлөвлөлтөд хяналт шинжилгээ үнэлгээ хийж удирдлагаар ханган байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах

    ҮХААГ-ын дарга Ж.Наранболд

    Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээ, тайлан мэдээ, хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Эрдэнэбаяр

    Хүний нөөц, архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Х.Үүрцайх

    Хоршоо, экстейншн, биржийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Гантулга

    Нягтлан бодогч Б.Түмэн-Эрдэнэ

    Аж ахуйн нярав, жолооч Д.Наранхүү

    Жолооч, программ хангамж хариуцсан ажилтан П.Мөнхболд

    Жолооч П.Мөнхболд

    Сантехник, сахиул Д.Мөнхтөр

  2. МАЛ ЭМНЭЛГИЙН ХЭЛТЭС

    ЧИГ ҮҮРЭГ: Мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанарыг сайжруулж, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага хангасан мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх, улмаар экспортлох нөхцлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлснээр хүн амыг эрүүл хүнсээр хангах

    Хэлтсийн дарга бөгөөд Эпидемиологич / Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжлэгч/

    Ө.Насан-Өлзий

    Лабораторийн эрхлэгч /Ийлдэс судлагч/ Ж.Наранцэцэг

    Нян судлагч их эмч Б.Эрдэнэчимэг

    Халдварт өвчин хариуцсан их эмч Э.Мэндбаяр

    Малын эрүүл мэндийн бүртгэл мэдээлэл хариуцсан их эмч Л.Оюунцэцэг

    Халдваргүй өвчин, эмийн асуудал хариуцсан их эмч Ц.Чулуунчимэг

    Шинжлэгч их эмч Б.Золзаяа

    Лаборант, ариутгагч Д.Отгон

     

  3. МАЛ АЖ АХУЙН ХЭЛТЭС

    ЧИГ ҮҮРЭГ: Малын үүлдэрлэг байдлыг сайжруулах арга хэмжээг зохион байгуулж малыг чанарыг сайжруулах, уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан бэлчээрийн болон эрчимжсэн аж ахуйг хослуулан хөгжүүлж бэлчээрийн даац, усан хангамжийг нэмэгдүүлэх

    Хэлтсийн дарга /Мал аж ахуйн менежмент бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Цэцэгжаргал

    Малын генетик нөөцийн болон түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Наранбаяр

    Малын бэлчээр, тэжээл, усан хангамж хариуцсан мэргэжилтэн Н.Мандахбаяр

    Малын үржүүлэг, биотехнологи, эрчимжсэн аж ахуй хариуцсан техникч Д.Отгончимэг

    Малчин С.Алтангэрэл

  4. ҮЙЛДВЭР, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХЭЛТЭС

ЧИГ ҮҮРЭГ:  Хөнгөн болон Хүнсний үйлдвэрлэл үйлчилгээнд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөх,  хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх,  Усалгаатай газар тариаланг хөгжүүлж, дэвшилтэт технологи нэвтрүүлэн, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ХАА-н хоршоодын үйл ажиллагааг идэвхижүүлэх

 

Хэлтсийн дарга /Хүнсний үйлдвэрлэлийн мэргэжилтэн/ Ч.Алимаа

Газар, тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн С.Энх-Амгалан

 

2014 ОНД ХИЙГДСЭН ТОМООХОН АЖЛУУД

                       ҮХААГ нь 2014 онд  ҮХААЯ-аас 280,625,500 төгрөгийн  санхүүжилт авч  ажиллахаас 10 сарын байдлаар 230,386,360  төгрөгний зарлагын гүйцэтгэлтэй ажиллаж одоо үйлчилгээндээ Япон улсын 2 жип, тусгай зориулалтын 2 автомашин, 1 УАЗ-469 машин, 2 пургон машин ашиглаж байна.

Мал эмнэлэг ариун цэврийн лаборатори нь 100 гаруй сая төгрөгийн орчин үеийн багаж, тоног төхөөрмжөөр хангагдан олон улсын түвшинд баталгаажсан эм, урвалжийг ашиглан гоц халдварт, зооноз, архаг халдварт өвчнүүдийг ийлдэс, харшил сорил,нян судлал, хүнсний ариун цэврийн шинжилгээг молекул биологийн түвшинд хийж байна. Шинжилгээний арга хэмжээг мэргэжлийн түвшинд чанартай гүйцэтгэж байгаагийн дүнд УМЭЦТЛ-оос дүгнэсэн үзүүлэлтээр сүүлийн 2 жил дараалан 2 дугаар байранд орсон.
 
2014 онд Улсын төсвийн 319,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дэлгэрэх, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумдад   шинээр инженерийн хийцтэй гүн өрмийн 15 худаг,   Орон нутгийн төсвийн 291,5 сая төгрөгөөр 7 сум 19 худгийг шинээр болон сэргээн засварлав. 2014 оны байдлаар нийт 610,7 сая төгрөгөөр  34  инженерийн хийцтэй худаг уст цэг шинээр болон сэргээн засварлан ашиглалтанд оруулж 102,0 мянган га бэлчээрийг усжуулах   боломж бүрдсэн нь   2013 онтой харьцуулахад худаг, уст цэг гаргалт  0,58 %-иар,  усжуулсан бэлчээрийн талбай 59898 га-гаар тус тус  нэмэгдэн 85,0 мянган толгой малыг услах боломжтой болсон.

Дэлгэрэх сумын улаан ямааг омогоор баталгаажуулах судалгааны ажлыг МААЭШХ-тэй хамтран сүүлийн 4 жил хийснээр  шилмэл 1-р ангийн ямааны тоо 12500 мянган толгойд хүрч төлөвлөгөөт үзүүлэлтээ  113%-иар  биелүүлээд  байна.

Сайхандулаан суманд “Ингэний аж ахуй” байгуулах бэлтгэл ажлыг 2013 онд эхлүүлэн фермерийн бүсэд газар доорхи усны хайгуулын ажлыг сум орон нутгийн хөрөнгө 2.0 сая төгрөг, 4.2 км тог цахилгаан татах ажлыг орон нутгийн төсвийн нөөц хөрөнгө 74.4 сая төгрөг, инженерийн хийцтэй худаг гаргах ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт 23.0 сая төгрөг  нийт 100.0 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  Фермерийн аж ахуйн эрхлэх  нөхцлийг бүрдүүлсэн.

2014 онд “Мөнх-Ашиг” хоршоо болон “Мөрөөдлийн говь” ХХК нь  Эртийн төмс хучилттай тариалах шинэ технологи нэвтрүүлэн улсын хэмжээнд хамгийн эрт ургац хураан авсан амжилтыг үзүүлж Япон улсын Шизоуко мужийн тариалангийн газартай хамтарч говийн нөхцөлд гурвалжин будаа ургуулах туршилтын ажлыг хийн 0,4 га-д тариалалт хийснээр 4,2 тн өвсөн тэжээл 0,02 тн үр гарган авсан бол “Мөрөөдлийн говь” ХХК нь тэжээлийн ургамал болох эрдэнэшишийг 1га-д тариалан 8 тонн ургамал хураан авсан.

Эрдэнэ суман дахь ҮХААГ-ын харьяа ногооны талбайн тариалалт


Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж буй Төв агропаркийн 2014 оны тариалалтын байдал

“Алтан намар-2014” үзэсгэлэн худалдааны 9 “Шилдэг аж ахуйн нэгж”-ийн нэгээр Эрдэнэ сумын Ч.Баттөгс захиралтай “Мөрөөдлийн говь” ХХК шалгарч цом өргөмжлөлөөр шагнагдсан амжилтыг үзүүлсэн.  БИДНИЙ БАХАРХАЛ

АЛТАН ГАДАС ОДОН

Л.Гантулга-Хоршоо, экстейншн, биржийн асуудал хариусан мэргэжилтэн

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ

Ж.Наранцэцэг –Лабораторийн эрхлэгч

Б.Эрдэнэчимэг-Нян судлагч их эмч

Л.Оюунцэцэг- Малын эрүүл мэндийн бүртгэл мэдээлэл хариуцсан их эмч

САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ

Ж.Наранболд –ҮХААГ-ын дарга 

Ө.Насан-Өлзий- Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжлэгч

Ч.Алимаа-Хүнсний үйлдвэрлэлийн мэргэжилтэн

Д.Отгон – Лаборант, ариутгагч 

cialis.com coupon prescription transfer coupon drug discount coupons
prescription coupons pet prescription discount card cialis discount coupon
apranax 250 ironsharpdev.com apranax compendium
lamisil cream singapore lamisil cream reviews lamisil cream for ringworm
clopidogrel bloedverdunner site clopidogrel 75
nurofen click nurofentabs
zyrtec dosage for adults mattnichols.co.uk zyrtec ingredients australia