ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2016/12/06

       Аймгийн хэмжээнд төрийн удирдлагын манлайлалыг хэрэгжүүлэх, сумдын Засаг дарга, түүний Тамгын газар, багийн үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөлгөө, дэмжлэг, зохицуулалтаар хангах, Нутгийн захиргааны хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, тэдгээрийг сургах, давтан сургах асуудлыг төлөвлөж хэрэгжүүлэх, Төрийн албаны мэргэшлийн шалгалт болон удирдах ажилтаны сонгон шалгаруулалтыг бэлтгэж, зохион байгуулах, Аймгийн Засаг дарга, Тамгын газрын дотоод ажлыг зохих журмын дагуу шуурхай гүйцэтгэж, зөвлөгөө, арга зүйгээр хангах, Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа, шинжилгээ хийх, иргэдийг төрийн дээд шагнал болон аймгийн Засаг даргын шагналаар шагнуулах асуудлыг судалж шийдвэрлүүлэх, эрх бүхий байгуулагад уламжлах, Аймгийн Засаг даргын тамгын газрын интернетийн болон дотоод сүлжээний найдвартай ажиллагааг хангаж, ажилтнуудын компьютер, техник хэрэгслийн хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг төлөвлөх, бодлогын удирдамж, дэмжлэгээр хангах, Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд тусалж, өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлөөр хангах, Аймгийн Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг хууль, стандартын дагуу зохион байгуулах,