"БАЙГАЛЬ ЭХИЙН БЭЛЭГ" ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЭВ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/11/15

 

Музей сургалт судалгааны төвийн Чихмэлчин, сэргээн засварлагч Г.Гантулгын "Байгаль эхийн бэлэг" уран бүтээлийн хоёр дахь бие даасан үзэсгэлэн 2017.11.15-ны өдөр нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэнд Г.Гантулгын хувийн цуглуулга дахь 100 гаруй эвэр, 10 гаруй ан амьтан, шувуудын чихмэл дэлгэгдэж байгаа тул үзэгч, сонирхогч, хүүхэд багачууд, иргэд та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Үзэсгэлэн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.